Сонсголонгийн гүүрэн дээр өвс ачсан шаланз маркийн автомашин нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол өчигдөр /2017.11.04/ гарсан. Автобусны буудлаас зорчигчоо тээвэрлэн хөдөлж байсан автобусыг өвс ачсан автомашин ирж дайрчээ. Ослын улмаас зорчигчид болон иргэд хүнд гэмтээгүй гэж албаныхан мэдээлж байна. Автобусанд нийт 40 гаруй зорчигч байсан бөгөөд 114-р сургуулийн сурагчид байжээ. Ослын дараа бүх зорчигчдийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд үзлэг, шинжилгээнд хамруулжээ.
Осол гаргасан өвч ачсан шаланз маркийн автомашин зогсч чадахгүй явсаар автобусыг мөргөсөн байна. Энэхүү ослоос болж гүүр эвдрэлтэй байгаа тул Сонсголонгийн гүүрийн хоёр талын нэвтрэх урсгалыг хааж засварлаж байгаа юм байна. Гүүрийн эвдрэлийг засч дууссаны дараа хөдөлгөөнийг нээнэ. Одоогоор засварын ажил үргэлжилж байгаа учраас гүүрийн зорчих хөдөлгөөнийг хэзээ нээх нь тодорхойгүй байна.
Ш.ОЧ