Испанийн Каталон бүс нутагт тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалт явуулсан ч үр дүнг нь Мадридын Засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар тусгаар тогтнолын төлөө хүчтэй тэмцэж буй бүс нутгийн удирдагч Карлес Пуйгдемонтыг огцруулж, Испанид ээлжит бус парламентын сонгууль зарласан билээ. Тэгвэл Испанийн парламентын сонгуульд Каталоны намуудыг хоорондоо эвсэн нэгдэж оролцохыг Карлес Пуйгдемонт уриалжээ. Тэрбээр Испанийн парламентад хангалттай суудал авснаар тусгаар тогтнолынхоо төлөө үр дүнтэй тэмцэж чадна гэж үзэж байгаа аж. Испанийн шүүхээс Карлес Пуйгдемонтыг баривчлахын тулд Европын холбооны албаныханд өргөдөл гаргасан аж. Тэрбээр Бельгид орогнож байгаа юм.
Испанид ирэх арванхоёрдугаар сарын 21-нд сонгууль зарласан аж.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА