Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

NBA-ын 2002 оны драфтаар “Хьюстон Рокетс”-ын тоглогч болж байсан 229 см өндөртэй хятад төвийн тоглогч Яао Мин зодог тайлахаар шийдсэн тухай түүний ойрын эх сурвалжууд мэдээлжээ. NBA-ын даяарчлалын нэгэн гэрч болсон тэрбээр энэ жил 30 настай. Тамирчин хүний гол дайсан гэж болох гэмтэл бэртлийн гайгаар өнгөрсөн хоёр жилийг идэвхгүй өнгөрүүлсэн Яао зүүн хөлөндөө хагалгаа хийлгэсний дараагаар 2009-2010 оны улирлыг бүхэлд нь өнжиж, улмаар өнгөрсөн жил ердөө тавхан тоглолтод оролцсон юм. Найман жилийн турш NBA дэх Ази тивийн нэгэн төлөөлөл болж байсан түүний гавьяа нь дэлхийн хамгийн хүчирхэг лигийг Шар тивд улам ч дэлгэрүүлснээр үнэлэгдэнэ. Бүх оддын тоглолтод найман удаа сонгогдож байсан Яао Мин нэг улиралд 19.0 оноо, 9.2 удаагийн самбараас бөмбөг авалтыг дунджилж байсан үзүүлэлттэйгээр NBA-г орхилоо.

Гэрэл зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж