Саудын Арабт өргөн хүрээтэй авлигын эсрэг ажиллагаа явагдаж байна. Авлигын хэрэгт 11 ханхүү, Засгийн газрын дөрвөн сайд болон 20 гаруй экс сайдууд холбогдон баривчлагджээ. Угсаа залгамжлах ханхүү Мухаммед бин Салманы тэргүүлсэн шинэ мөрдөн шалгах хороо ажлаа эхэлмэгцээ том хэмжээний баривчилгаа явуулсан аж.
Саудын Арабын Аль-Арабия телевизийн мэдээлснээр, тус хороо 2009 оны Жеддахын үер, 2012 онд гарсан Мерс халдварын тархалт зэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан аж.
Үүний зэрэгцээ Саудын Арабын үндэсний гвард болон тэнгисийн цэрэгт халаа сэлгээ явагдсан байна. Саудын Арабын үндэсний гвардыг ханхүү Митеб бин Абдулла тэргүүлдэг байсныг өөрчиллөө. Митеб бин Абдулла нь өмнөх хаан Абдуллагийн хүү бөгөөд түүний удмын сүүлчийн угсаа залгамжлах хүн аж.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА