МҮЭХ дөрвөн жил тутамд их хурлаа хийж, шинэ Ерөнхийлөгч сонгодог. МҮЭХ-ны их хурал энэ сарын 8, 9-ний өдрүүдэд болж шинэ удирдлага сонгохоос гадна МҮЭХ-ны дүрэм, ирэх жилүүдэд хийх ажлын төлөвлөгөө зэргээ баталдаг.
Энэ удаагийн МҮЭХ-ны Ерөнхийлөгчид одоогийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа нар өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлжээ. Нэр дэвшигчдийн бүртгэл өнгөрсөн баасан гаригийн 17.30 цагт дуусгавар болсон байна. МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигч нь холбооны ерөнхийлөгчийн ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчид, гишүүн байгууллагууд болон ээлжит их хурлын төлөөлөгчид нэр дэвших эрхтэй юм байна.
Ш.ОЧ