АЗХ-ны дарга энэ  сарын 21-нд тодорно

Хуучирсан мэдээ: 2017.11.05-нд нийтлэгдсэн

АЗХ-ны дарга энэ  сарын 21-нд тодорно

АЗХ-ны дарга энэ  сарын 21-нд тодорно

Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны даргад өрсөлдөгчдийн сурталчилгаа говийн бүсийн аймгуудад үргэлжилж байна. АЗХ-ны даргын сонгууль арваннэгдүгээр сарын 21-ний өдөр болно. АН-ын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй АЗХ-ны 90 гаруй мянган гишүүддээ нэр дэвшигчид өөрсдийн хийх ажлыг таниулахаар 21 аймаг, есөн дүүрэгт ажиллахаар болсон. Үүний хүрээнд Говийн аймагт энэ өдрүүдэд ажиллаж байна.

АЗХ нь Ардчилсан намын дэргэдэх 90 гаруй мянган гишүүнтэй төв байгууллага. Өмнө нь АЗХ-ны даргыг үндэсний чуулган зохион байгуулж, 200 гаруй мянган төлөөлөгчөөс асууж байсан бол энэ удаад нийт гишүүдээсээ асууж даргаа сонгож байгаа нь шинэ зарчим гэж үзэж буйгаа АЗХ-ныхон илэрхийлж буй. 

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж