Отгонтэнгэр хайрханд авирч байгаад амь насаа алдсан 17 уулчинд хүндэтгэл үзүүлж, зул өргөх ёслол өчигдөр /2017.11.04/ боллоо.
Сүхбаатарын талбайд 1000 зул өргөх ёслолд Монголын уулчдын холбоо, талийгаачдын ар гэрийхэн болон тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэхээр иргэд цуглаж, зул өргөсөн юм. Зул өргөхийн өмнө Монголын уулчдын үндэсний холбоо, уулчдын 30 гаруй клуб хамтран Богдхан ууланд алхалт хийж, гашуудал илэрхийлсэн байна.
Сануулахад, Монголын 17 уулчин Отгонтэнгэр хайрханд авирч байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг аравдугаар сарын 22-ний өдөр гарсан билээ.
Ш. ОЧ