Долоо хоногийн онцлох томилгоо

Хуучирсан мэдээ: 2017.11.05-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох томилгоо

Долоо хоногийн онцлох томилгоо

ТЕГ-ын дарга Д.Гэрэл

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар, УИХ-аас хэд хэдэн томилгоо хийв. Тодруулбал, Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Гэрэлийг томилсон. Д.Гэрэл нь өмнө нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан юм. Харин Б.Хурцыг Солонгост суух элчин сайдаар томилохоор болж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар болсон юм.

Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж,  А.Гансүхийг Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилов. Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Энхтүвшин төрийн өөр ажил, албан тушаалд томилогдож байгаатай холбогдуулан түүний оронд Зам тээврийн дэд сайд асан А.Гансүхийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилов. Монгол Улсын ҮАБЗ-ийн тамга,  Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг А.Гансүх гардан авч, ажилдаа орсон юм. 

УИХ-ын зарим гишүүд Засгийн газрын гишүүн болсонтой холбогдуулан зарим байнгын хороо даргагүй байгаа.  Тиймээс өнгөрсөн баасан гаригт байнгын хороодын дарга нарыг томилов. УИХ найман Байнгын хороотой. Үүнээс зургаан Байнгын хорооны даргыг томилсон байна.

Тодруулбал,

  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Д.Лүндээжанцан
  • Төсвийн байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэн
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Ё.Баатарбилэг
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар Д.Дамба-Очир
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар О.Содбилэг
  • Өргөдлийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэг нарыг томиллоо.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж