Сонсголонгийн гүүрэн дээр осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2017.11.04-нд нийтлэгдсэн

Сонсголонгийн гүүрэн дээр осол гарчээ

Сонсголонгийн гүүрэн дээр осол гарчээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт харьяалагдах Сонсголонгийн гүүрэн дээр өнөөдөр 12.00 цаг өнгөрч байх үед өвс ачсан шаланз машин зорчигч тээврийн автобустай мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ. Энэ үед автобусанд нийслэлийн 114 дүгээр сургуулийн 20 гаруй сурагч зорчиж явсан байна. Хүүхдүүд ил байдлаар осол гэмтэл аваагүй, гэхдээ эрүүл мэндийн нарийн үзлэгт хамруулах нь зөв гэж үзэж, эмчийн  үзлэгт хамруулжээ.

Мөн Онцгой байдлын газраас хүний амь нас эрсэдсэн, хавчуулагдсан зэрэг аврах үйл ажиллагаа явуулах шаардлагатай нөхцөл үүссэн гэх зүйлгүй гэж мэдээллээ. 

Гэрчүүдийн хэлж буйгаар ачааны шаланз машин автобусыг мөргөсөн аж. Харин осол болсон тухай дуудлага Замын цагдаагийн газарт 12.30 цагийн орчимд ирсэн байна. Ослын улмаас Сонсголонгийн гүүрийг хаасан байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж