МАН-ын Их хурлын төлөөлөгч сонгох ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2017.11.04-нд нийтлэгдсэн

МАН-ын Их хурлын төлөөлөгч сонгох ажил үргэлжилж байна

МАН-ын Их хурлын төлөөлөгч сонгох ажил үргэлжилж байна

МАН-ын XXVIII Их хурлын төлөөлөгч сонгох ажил өнгөрсөн аравдугаар сарын 27- ноос орон даяар эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар энэ ажил 70 орчим хувьтай гарчээ. Тодруулбал Баянгол, Сонгинохайрхан, Багануур, Налайх, Хан-Уул, Багахангай дүүргүүд төлөөлөгчөө сонгож дуусжээ. Дээрх дүүргүүдийн анхан шатны намын хорооны хурал нь 80 орчим хувийн ирцтэй хуралдаж нийт 6 дүүргийн 99 төлөөлөгчийг сонгожээ.

Энэ сарын 5-аас өмнө үлдсэн Сүхбаатар, Баянзүрх дүүргийн төлөөлөгчид сонгогдох юм байна.

Монгол Ардын Намын XXVIII Их хурлын төлөөлөгч сонгох журмын дагуу 1072 төлөөлөгчийг нийслэл болон аймаг орон нутгаас сонгуулийн зарчмаар, үлдсэн 237 төлөөлөгч нь квотоор оролцоно.

Төлөөлөгчдийг сонгохдоо сум, хорооны намын байгууллагын бүх гишүүдийн оролцсон хурлаас ардчилалтай, нээлттэй, өрсөлдөөний зарчмаар дэвшүүлж, нууцаар санал хурааж, хамгийн олон санал авсан хүнийг сонгож байгаа юм. Ингэхдээ нийт төлөөлөгчдийн 20 орчим хувь нь нийслэлээс 80 гаруй хувь нь орон нутагт амьдардаг төлөөлөгчид байх аж.

Тус нам 230 мянга гаруй гишүүдтэй бөгөөд 1815 үүр ажилладаг байна.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж