Улсын дуурь бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-ын тайзнаа өнөөдөр 17.00 цагт “Нөхөрлөлийн симфони” эгшиглэнэ.
Энэ нь УДБЭТ, Үндэсний урлагийн их Театр, Улсын филармони, Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн хамтарсан концерт юм.
Харин маргааш 17.00 ‘Тоска’ дуурийг тоглох аж. Энэхүү зохиолыг Ж.Пуччини бичсэн юм.
‘Тоска’ дуурийг Монголд анх Л.Эрдэнэбулган найруулан тавьснаар 1982 оны нэгдүгээр сарын 9-нд үзэгчдийн хүртээл болж байжээ.
Г.ХОРОЛ