iPhone X гарснаар Apple-ын хувьцааны ханш өсчээ

Хуучирсан мэдээ: 2017.11.04-нд нийтлэгдсэн

iPhone X гарснаар Apple-ын хувьцааны ханш өсчээ

iPhone X гарснаар Apple-ын хувьцааны ханш өсчээ

iPhone X ухаалаг гар утас өчигдөр /2017.11.03/-өөс эхлэн дэлхийн 50 гаруй улсад 999 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарсан даруйд ганцхан шөнийн дотор Apple компанийн хувьцааны ханш огцом өсчээ.

iPhone анх зах зээлд нэвтэрсний 10 жилийн ойд зориулсан iPhone X загвар нь Apple компанийн түүхэн дэх хамгийн үнэтэй гар утас юм.

iPhone X-ийг амжилттай гаргаснаар Apple компани нэг их наяд ам.долларын үнэлгээтэй компани болох нь тодорхой гэж аналистууд дүгнэж байна. Калифорнид төвтэй тус компанийн одоогийн үнэлгээ 900 тэрбум ам.доллар юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж