Идэшний цаг дөхөж, махны үнэ буурав

Хуучирсан мэдээ: 2017.11.04-нд нийтлэгдсэн

Идэшний цаг дөхөж, махны үнэ буурав

Идэшний цаг дөхөж, махны үнэ буурав

Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 3.9 хувиар буурсан аж.

Махны дундаж үнэ:

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 10.5 хувь, үхрийн ястай махны үнэ 4.8 хувь, үхрийн цул махны үнэ 1.3 хувь, ямааны ястай махны үнэ 13.5 хувь, адууны ястай махны үнэ 6.0 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.2 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувь, ямааны ястай махны үнэ 9.4 хувь, адууны ястай махны 2.5 хувиар буурсан байна.

Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 5555 төгрөг, үхрийн /ястай/ мах 6900 төгрөг, үхрийн цул мах 8265 төгрөг, адууны /ястай/ мах 4900 төгрөг, ямааны /ястай/ мах 3835 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ:

Гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй гарчээ.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ:

Цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй гарчээ.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ:

Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.1 хувь, луувангийн үнэ 26.2 хувь, байцааны үнэ 2.0 хувь, сонгины үнэ 0.9 хувиар буурч, хүрэн манжингийн үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмс, хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөгний дундаж үнэ:

Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 1.8 хувиар буурч, “Элекстер” сүүний үнэ 0.8 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 4.7 хувиар өсчээ. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байв. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж