Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлвийг гаргаад байна.
Үүгээр маргааш өдрөөс эхлэн цаг агаар хүйтрэх нь ээ. Тодруулбал, энэ сарын 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Арваннэгдүгээр сарын 8-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 5-6-нд ихэнх нутгаар, 7-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Харин 5-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.