
Хүмүүнлэгийн элч дуучин О.Анхаа одоогоос хэдэн жилийн өмнө “ДОХ-ын үнэнийг хүмүүст хүргэе” нэртэй аянд оролцон оюутнуудтай хамт явж, Сэлэнгэ аймагт орой шоу зохион байгуулсан аж. Хэсэгхэн хугацаанд олон хүн цуглахад дуучин залуу маань балдмагдсан уу яасан “За бүгдээрээ энэ сайхан ДОХ-ын төлөө” гэж хэлээд олныг хөгжөөсөн гэнэ. Түүнээс хойш дуучин О.Анхааг найзууд нь ДОХ-ыг “шүтдэг” хэмээн цаашлуулах болжээ.
Б.Анхаа