УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас өчигдөр (2017.11.04) Байнгын хорооны дарга нарыг шинээр сонгон баталлаа.
Засгийн газрыг шинээр байгуулснаар зарим байнгын хороодын дарга нар сайд болсон, мөн байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул УИХ дараах сэлгээг хийж байна. Байнгын хорооны даргыг нэг жилийн хугацаатай сонгодог, мөн улираах ч боломжтой.
Шинээр сонгосон:
- УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар О.Содбилэгийг,
- УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Д.Лүндээжанцанг,
- УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар Д.Дамба-Очирыг,
- УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэнг,
- УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Ё.Баатарбилэгийг,
- УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэгийг тус, тус сонгов.
Улираан сонгосон:
- УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Ш.Раднаасэд,
- УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав
Өмнө нь байнгын хороодыг дараах гишүүд удирдсан:
- УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ж.Энхбаяр
- УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Н.Энхболд
- УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар Д.Тэрбишдагва
- УИХ-Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Хүрэлбаатар
- УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Л.Энх-амгалан
- УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар Д.Сарангэрэл
Г.ХОРОЛ