Кино үзээд хоёр сая төгрөгийн брэнд гоёлын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2017.11.03-нд нийтлэгдсэн

Кино үзээд хоёр сая төгрөгийн брэнд гоёлын эзэн боллоо

Кино үзээд хоёр сая төгрөгийн брэнд гоёлын эзэн боллоо

​’Өргөө’ кино театр кино үзсэн үзэгчдээсээ сар бүр ‘Супер азтан’-г тодруулж байгаа. Аравдугаар сарын супер азтан ‘My little pony’ киног үзээд, тасалбарын зургаа Өргөөгийн албан ёсны хуудаснаа байршуулах болзолт уралдааныг ээж, охидын дунд зарласан юм. Ингээд азтан DYERBERG/KERN​ брэндийн ХОЁР САЯ төгрөгийн үнэ бүхий чамин гоёлын эзнээр Г.Цэлмэг болон түүний охин Б.Хүслэн нар тодорлоо.

Азтанг өчигдөр /11.01/ тодруулж, өнөөдөр хоёр сая төгрөгийн үнэ бүхий DYERBERG/KERN​ брэндийн гар хийцээр урласан, Swarovski шигтгээтэй, ээмэг ,зүүлт, бөгжний хослолыг гардуулан өглөө.

Ээж Г.Цэлмэг, охин Б.Хүслэнгийн хамт ‘Өргөө-2’ салбарт ‘My little pony​’ киног 10-р сарын 17-ны өдөр үзсэн бөгөөд уралдаан зарлагдсаныг мэдээд, тасалбарын зургаа оруулсан байна. Ийнхүү санамсаргүй байдлаар woobox-оор азтан тодорсон юм.

Энэ аянд есдүгээр сард KINGSMAN киног үзээд Premier tailor брэндээр 1.5 сая төгрөгийн хослол хийлгэх азтанаар Д.Нямдэлгэр тодорсон юм. Тэгвэл энэ 11-р сард Thor: Ragnarok киног үзсэн үзэгчдээс тодорсон азтан United colors of benetton брэндийн 1.5 сая төгрөгийн хувцас авах эрхтэй болох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж