Жорлон өөрчлөх ном | News.MN

Хуучирсан мэдээ: 2017.11.03-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл тун удахгүй “Жорлонгоо өөрчилье” шинэ номоо уншигчдад хүргэх гэж байна. Хэдийгээр уг ном уншигчдад хүрээгүй байгаа ч олны сонирхлыг ихэд татаж байгаа.

“Жорлонгоо өөрчилье” ном юу өгүүлдэг вэ? Номын зохиогч Ц.Оюунгэрэлийн шинэ номынхоо талаар дараах зүйлсийг ярилаа. 

 

  • Энэ номыг бичсэн гол зорилго нь хүмүүс жорлонгоо өөрчлөх хүсэлтэй байдаг боловч тогтвортой, зөв шийдлээ олж чаддаггүй. Тийм учраас технологийн хувьд хэрхэн гаргах вэ, бизнесийн моделийн хувьд яаж гаргах вэ гэдгээ шийдэж чадахгүй байгааг анзаарсан.
  • Хүмүүст бизнесийн загвараа сонгох, орон нутаг, хотод хөршөөрөө, сумаараа нэгдсэн сонголт хийхдээюуг анхаарах вэ гэдэгт туслах зорилгоор номоо бичсэн.
  • Хөрсний бохирдол, гүний ус бүх айлын жорлонгоос хамаарч байгаа учраас жорлонгоо өөрчлөх шийдвэр хамт олны шийдвэр юм.
  • Энэ шийдвэрийг гаргахын тулд маш их хэлэлцэж, олон сонголтуудыг санал болгох хэрэгтэй. Тийм учраас технологи, эдийн засаг, зохион байгуулалтын хувьд ямар сонголт хийх вэ гэдэгт туслах зорилгоор жорлонгийн суултуураас эхлэн цэвэрлэх байгууламж хүртэлх бүх шат дамжлагын тухай бичсэн.
  • Энэ асуудалд ганц дарга нар, мэргэжилтнүүд, бизнесийнхэн биш хүн бүр жорлонгийн тухай мэдлэгтэй байж зөв сонголтыг хийнэ. Иргэд ч маш их мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлагатай.
  • Миний бараг сүүлийн дөрвөн жилийн жорлонтой холбоотой хийж байсан ажлууд, төсөл судалгаанууд багтсан. Гэхдээ энэ номыг бичихийн тулд идэвхтэй хийсэн зургаан сарын судалгаагаа нэгтгэсэн.
  • “Жорлонгоо өөрчилье” номын нээлт энэ сарын 18-нд болно. Нийтийн худалдаанд арваннэгдүгээр сарын 19-нд буюу “Дэлхийн жорлонгийн өдөр”-өөр гаргана.
  • Номонд жорлонгийн 15 технологи, септик танк болон цэвэрлэх байгууламжтай холбоотой 10 технологи, төрийн бодлого, бизнес мэдээллүүд бүхий 7 сэдэв нийт 32 сонирхолтой сэдэв бий.

А.Сүрэн

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Алтанцэцэг Төв аймаг 2017-11-03 202.179.31.1

Номны тухай ярьмагц л хүмүүс аль хэдийн мэддэг болсон байна. Өө Оюунгэрэлийн үү гэдэг.
Би Жорлонгоо өөрчлөх сургалтанд 3 хоног сууж маш сонирхолтой мэдээлэлтэй болсон. Энэ талаар бэр эгчдээ /тэр Архангай аймагт хөдөө амьдардаг/ ярьсан чинь их зөв асуудлыг барьж авсан байна, гэхэд нь маш их урам орсон. Зуунмод сумын Mindset сурдээр Бизнесийн шинэ санааг сонгох, хөгжүүлэхэд зориулсан 2 жилийн үнэ төлбөргүй сургалтанд сууж энэ асуудлыг шинэ санаа болгож ажиллахаар болсондоо маш их баяртай байна. Оюунгэрэл даргатаа баяр хүргье. Амжилт хүсье.

Avatar

зочин 2017-11-03 103.229.123.163

Ультрасоник компани Германаас их сайхан боловсон жорлон болон сантехникийн төхөөрөмжийг оруулж ирээд удаж байна төр засаг дэмжээд нийт Монголоороо хэрэгжүүлвэл асуудалгүй ёстой нөгөө зээлийн асуудалыг нь банкуудтай тохиролцож чадвал манайхан хөдөө гадаагүй боловсон жорлонд бие засах усанд орох бүрэн боломж байна аа хүмүүсээ.

Avatar

зочинн 2017-11-03 66.181.189.27

зөв санаа сэдэж ном бичсэнд талархаж байна сая хөдөө шаардлага хангахгүй жорлонд жирэмсэн эмэгтэй хүүхдээ унагасан мөн хөгжлийн бэрхшээлтэй 20 настай хүн жорлонд унасан бүх юмыг битгий дандаа эсэргүүц чамд хийх сэтгэл байхгүй бол бусдад бас байдаг юм хошуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэж сур ажилгүй тархины тураалтай хүмүүсээ магадгүй энэ хүээс өөр ийм санаа сэдэж бичиж хэвлүүлэх боломж бусдад байхгүй байж болно ямартаач зохиогчийг энэ номыг дэмжиж байна гол нь бусдын хүртээл болохын тулд номоо үнэтэй зарвал гэр хорооллын хүмүүсд хүрч чадахгүй стандартын жорлонтой бол хотын улсын хөгжилд өнгө үзэмжтэй аюулгүй бохирдолгүй байх болно хүмүүсээ дэмжээрэй бүгдээрээ энэ зааврын дагуу модон жорлонгоо өөрчилье

Avatar

showman 2017-11-03 104.59.120.41

хүн болгон бааранд ордоггүй, харин хүн болгон жорлонд ордог гэж үнэн ш дээ, ялгадсаа гадагшлуулдаггүй амьд амьтан гэж байхгүйгээс хойш, ялангуяа манайх шиг гэр хороолол, модон жорлон дүүрэн улсад маш их хэрэгтэй, газрын бохирдсон хөрсийг цэвэрлэж ариутгах боломжгүй, энэ олон юм донгосоод байгаа хүмүүс байранд амьдардаг ч бай гүний усний эх үүсвэр жорлонгоор бохирдоод эхлэхэд байртай байргүй бүгдээрээ л баааас шээээссс ууж эхлэлнэ гэдгийг ойлгоодоггүй малууд бна

Avatar

showman 2017-11-03 104.59.120.41

хүн болгон бааранд ордоггүй, харин хүн болгон жорлонд ордог гэж үнэн ш дээ, ялгадсаа гадагшлуулдаггүй амьд амьтан гэж байхгүйгээс хойш, ялангуяа манайх шиг гэр хороолол, модон жорлон дүүрэн улсад маш их хэрэгтэй, газрын бохирдсон хөрсийг цэвэрлэж ариутгах боломжгүй, энэ олон юм донгосоод байгаа хүмүүс байранд амьдардаг ч бай гүний усний эх үүсвэр жорлонгоор бохирдоод эхлэхэд байртай байргүй бүгдээрээ л баааас шээээссс ууж эхлэлнэ гэдгийг ойлгоодоггүй малууд бна

Avatar

Зочин 2017-11-03 202.179.25.102

Энэ номонд дургүй байгаа хүмүүс дуугай л шөнө гарч гудмандаа морь харж, тэрнийгээ идэж уугаад амьдраач дээ. Ганц ч болов айлд тус нэмэр болоод, тэр нь Улаанбаатарын хөрсний бохирдолд гар чийдэнгийн ч болов гэрэл тусгах юм бол манууст л хэрэгтэй юм биш үү? Гэхдээ ийм номыг хүлээн авч чадахүй хүмүүсээр дүүрэн байгаа болохоор мануус сайхан цагийг хүлээхгүй, харин бэлтгэхэд л анхаарал хандуулахаас замгүй болчихож байгаа юм л даа

Avatar

GUZEE 2017-11-03 202.21.126.78

ЭНЭ НОМ БОЛ ТА БҮГДИЙН ШИРЭЭНИЙ НОМ БАЙХ ЁСТОЙ. ОДОО БОЛТОЛ БОЛОВСОН БИЕ ЗАСАЖ СУРААГҮЙ БАЙГАА ШҮҮ!!!!!!!!!!! ТА НАР!!!!!!!!!!! БАС ТЕЛЕЗИЗЭЭР ЦУВРАЛ ХИЧЭЭЛ ОРОХ ХЭРЭГТЭЙ. ХЭЭР ХӨДӨӨ, МАЛЫН БЭЛЧЭЭР ДЭЭРХЭЭС АРАЙ ӨӨР СОЁЛ, ХЭВ МАЯГ ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ ОЙЛГООРОЙ…………

Avatar

зочин 2017-11-03 103.26.193.254

Хөрсний бохирдол агаараас удаан арилна

Avatar

сайхан санаа 2017-11-03 43.242.243.183

хэнд хэрэггүй номонцруудыг бодвол хүнд, дэлхийд хэрэгтэй

Avatar

Зочин 2017-11-03 202.9.40.127

Үнэхээр чухал ном гарч байгаа юм бна. Баярлалаа. Энэ доорхи коментоос харахад хүмүүс хамгийн чухал сэдвээс хол явдаг юм байна.
Худалдан авагчийн тухайд хувийн хаустай чинээлэг давхаргийнхан хамгийн түрүүнд авна. Ялангуяа Богд уулын ар , өвөр тойрсон

Avatar

Зочин 2017-11-03 66.181.190.18

Зусланд гуний худаг жорлон 2 нь бараг нэг дор байрладаг бидэнд сайхан санаа егех ном байх. Баярлалаа

Avatar

Зочин 2017-11-03 66.181.190.18

Зуслангийн жорлон гуний худаг нь бараг нэг дор байдаг манайханд их хэрэгтэй санааг егчээ. Баярлалаа.

Avatar

Kkk 2017-11-03 122.201.22.115

Жорлон судлаач хүнийг яахан вэ? Гэр хорооллын бүх жорлонг биерээ бөгсөөрөө судалсан хүн шүү. Дараагийн номоо " Монгол жорлонгийн агууллага, онцог, үнэрийн ялгаа" сэдвээр бичиж байгаа

Avatar

nuudel 2017-11-03 161.69.192.123

ehnees n 00 tsaas hereglej sur za

Avatar

Зочин 2017-11-03 59.153.114.247

Зөв ш дээ. Манайх шиг жорлондоо дарагдсан улс байхгүй шүү. Бүх гэр хорооллыг нэгдсэн бохирын системд холбож чадахгүй л хойно хүмүүст ийм мэдлэг олгох нь зөв. Иргэд жорлонгоо хэрхэн зөв барихаа мэддэггүй. Үүнээс болоод Улаанбаатар хотын хөрсний бохирдол аюултай хэмжээнд очоод байгаа шүү дээ. Дэлхий дээр олон янзын туршлага байхад эдгээрийг судлаад, орчуулаад гаргаж байгаа хүний хөдөлмөрийг, сэтгэлийг хүндлэх хэрэгтэй.

Avatar

NB 2017-11-03 49.0.219.237

ЗӨВХӨН МОНГОЛД Л ИЙМ НОМ ГАРАХ БАЙХ ДАА Х А ХА ХА ХА

Avatar

Kraken 2017-11-03 202.21.117.82

oron suutsand suuj baigaa humuus lav avakhgui yum bna. uldekh hesgees hed ni avakh yum boldoo. unegui taraasan ch unshij duusgah heseg ni bas l tsoon baih boluu.

Avatar

uga 2017-11-03 202.5.196.82

энэ авгай юун жорлон ярина вэ юу мэддэгтээ ном бичих билээ хуулаад орчуулаад мөнгө олох гээ юу

Avatar

боль л доо 2017-11-03 202.55.191.130

тамын тогооны үлгэрээ болиоч дээ

Avatar

атаархлын тулам бэ? 2017-11-03 43.242.243.183

Чаддаг юм бол өөрөө хуулаад тавьчихна яасийн?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж