УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл тун удахгүй “Жорлонгоо өөрчилье” шинэ номоо уншигчдад хүргэх гэж байна. Хэдийгээр уг ном уншигчдад хүрээгүй байгаа ч олны сонирхлыг ихэд татаж байгаа.
“Жорлонгоо өөрчилье” ном юу өгүүлдэг вэ? Номын зохиогч Ц.Оюунгэрэлийн шинэ номынхоо талаар дараах зүйлсийг ярилаа.
- Энэ номыг бичсэн гол зорилго нь хүмүүс жорлонгоо өөрчлөх хүсэлтэй байдаг боловч тогтвортой, зөв шийдлээ олж чаддаггүй. Тийм учраас технологийн хувьд хэрхэн гаргах вэ, бизнесийн моделийн хувьд яаж гаргах вэ гэдгээ шийдэж чадахгүй байгааг анзаарсан.
- Хүмүүст бизнесийн загвараа сонгох, орон нутаг, хотод хөршөөрөө, сумаараа нэгдсэн сонголт хийхдээюуг анхаарах вэ гэдэгт туслах зорилгоор номоо бичсэн.
- Хөрсний бохирдол, гүний ус бүх айлын жорлонгоос хамаарч байгаа учраас жорлонгоо өөрчлөх шийдвэр хамт олны шийдвэр юм.
- Энэ шийдвэрийг гаргахын тулд маш их хэлэлцэж, олон сонголтуудыг санал болгох хэрэгтэй. Тийм учраас технологи, эдийн засаг, зохион байгуулалтын хувьд ямар сонголт хийх вэ гэдэгт туслах зорилгоор жорлонгийн суултуураас эхлэн цэвэрлэх байгууламж хүртэлх бүх шат дамжлагын тухай бичсэн.
- Энэ асуудалд ганц дарга нар, мэргэжилтнүүд, бизнесийнхэн биш хүн бүр жорлонгийн тухай мэдлэгтэй байж зөв сонголтыг хийнэ. Иргэд ч маш их мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлагатай.
- Миний бараг сүүлийн дөрвөн жилийн жорлонтой холбоотой хийж байсан ажлууд, төсөл судалгаанууд багтсан. Гэхдээ энэ номыг бичихийн тулд идэвхтэй хийсэн зургаан сарын судалгаагаа нэгтгэсэн.
- “Жорлонгоо өөрчилье” номын нээлт энэ сарын 18-нд болно. Нийтийн худалдаанд арваннэгдүгээр сарын 19-нд буюу “Дэлхийн жорлонгийн өдөр”-өөр гаргана.
- Номонд жорлонгийн 15 технологи, септик танк болон цэвэрлэх байгууламжтай холбоотой 10 технологи, төрийн бодлого, бизнес мэдээллүүд бүхий 7 сэдэв нийт 32 сонирхолтой сэдэв бий.
А.Сүрэн
Холбоотой мэдээ