ГИХГ-ын албан хаагчид сургалтад хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.11.03-нд нийтлэгдсэн

ГИХГ-ын албан хаагчид сургалтад хамрагдлаа

ГИХГ-ын албан хаагчид сургалтад хамрагдлаа

БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам, Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах газар, Гуандун мужийн Цагдаагийн дээд сургууль хамтран “Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын сургалт”-ыг 2017 оны 10 дугаар сарын 17-31-ний өдрүүдэд Гуанжоу хотноо зохион байгуулсан бөгөөд тус сургалтад Гадаадын иргэн, харьяатын газрын 15 албан хаагч хамрагдлаа.

Сургалтаар Гуандонг мужийн хилийн орох, гарах байдал, БНХАУ‑ын цагдаагийн албаны систем, гадаадын иргэнд үйлчлэх албаны ажлын онцлог, үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага солилцохын зэрэгцээ хууль бус цагаачлал, олон улсын хуулийн хэрэгжилт, хамтын ажиллагаа зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

БНХАУ-ын хилээр орох, гарах албаны нэг онцлог нь 24 цагийн турш үйлчилгээ үзүүлдэг автомат машиныг үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Энэхүү автомат машин нь хурууны хээ авах, зураг авах зэрэг бүхий л үйлчилгээг үзүүлэх бөгөөд хилээр орох, гарах үнэмлэх авах иргэд хэзээ ч ирж өргөдлөө өгөх боломжтой аж. Уг төхөөрөмжийг 144 үйлчилгээний газарт 500 орчимыг байрлуулсан байна. Цаашид ч хүн ам олонтой газруудад нэмж суурилуулах аж. Ингэснээр үйлчилгээний ачааллын багасгах төдийгүй иргэдийн цаг завыг хэмнэх болсон байна.

Мөн сургалтын үеэр БНХАУ-д амьдарч буй гадаадын иргэдэд үйлчлэх төвийн үйл ажиллагаа, бичиг баримт, паспорт үйлдвэрлэлийн явц болон Байюн олон улсын нисэх буудал, хил хамгаалах ажилтай танилцлаа. Байюн олон улсын нисэх буудлаар 200 гаруй орны иргэдийг шалган нэвтрүүлж, өдөрт дунджаар 480 мянган хүн зорчдог БНХАУ-даа гуравт ордог томоохон нисэх буудлын нэг юм.

Уг сургалтад хамрагдсанаар ижил чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцон хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна Гадаадын иргэн, харьяатын байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулсан чухал ач холбогдолтой сургалт боллоо.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж