Ц.Нямдорж Элчин сайд Шин Хайминтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.11.03-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж Элчин сайд Шин Хайминтай уулзлаа

Ц.Нямдорж Элчин сайд Шин Хайминтай уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминтай 2017 оны 11 сарын 03-ний өдөр уулзлаа. Энэхүү уулзалтаар БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнийн энэ сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсад хийж буй айлчлалын ажлын талаар санал солилцов. Түүнчлэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хоёр орны хооронд байгуулсан ялтан шилжүүлэх гэрээний хэрэгжилтийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг Шин Хаймин Элчин сайдаас хүслээ.

Эх сурвалж: ХЗДХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж