Ньюс хөтөч: "Улаанбаатар" бэлгэ тэмдгийг нээнэ

Хуучирсан мэдээ: 2017.11.03-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: "Улаанбаатар" бэлгэ тэмдгийг нээнэ

Ньюс хөтөч: "Улаанбаатар" бэлгэ тэмдгийг нээнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 градус дулаан байна.

НОХОЙ ЖИЛТЭНД САЙД ӨДӨР

Сугар гараг. Билгийн тооллын 14, Шийдэм одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 17 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар хамтран ‘Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал’ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Хурал Гадаад харилцааны яамны хурлын танхимд болно.
  • Рентген туяаг нээсэн өдрийг угтан ‘Зүрх том судасны зарим эмгэгийн дүрс оношилгоо’ сэдэвт хурлын Улсын 3-р төв эмнэлгийн хурлын зааланд зохион байгуулна.

09.30 

  • Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх талбайд байршуулсан ‘Улаанбаатар’ үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг нээх ёслол болно.  Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулна.
  • НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс ‘Хангарди ордны 14 давхрын ‘Б’ зааланд мэдээлэл хийнэ.

10.00

  • Нийслэлийн бүх ЕБС-ийн нийгмийн ажилтнуудын ‘Асуудал ба гарц’ сэдэвт анхдугаар чуулган 17-р сургуулийн байранд болно. Тус чуулганаар сургуулийн нийгмийн ажилтны үүрэг, сурагчидтай хэрхэн хамтран ажиллах асуудлыг ч хөндөнө.
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд химийн хорт болон аюултай бодис импортлогч аж ахуйн нэгж, байгууллагатай уулзалт хийнэ.
  • Сүхбаатар дүүргийн боловсрол, сургалтын байгууллагуудын удирдах ажилтнуудын дунд “Хүүхдийн хөгжил-Ээлтэй сургалтын орчин-Сүхбаатар дүүрэг” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулна. Зөвлөгөөн нийслэлийн Иргэний танхимд болно.

11.30 

  • “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд 2017 оны арваннэгдүгээр сарын 14-нд болох Дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан Монголын диабетийн холбооны гишүүд, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дотоод шүүрлийн тэнхимийн багш нар мэдээлэл хийнэ.

13.00

  • Ерөнхийлөгч Х.Баттулга АШУҮИС-н шинэ эмнэлэг, сургуулийн бүтээн байгуулалтын үйл явцтай танилцана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж