Аугаа хувьсгал арчаагүй хуйвалдаан болохуйд | News.MN

Аугаа хувьсгал арчаагүй хуйвалдаан болохуйд

Хуучирсан мэдээ: 2017.11.03-нд нийтлэгдсэн

Аугаа хувьсгал арчаагүй хуйвалдаан болохуйд

Аугаа хувьсгал арчаагүй хуйвалдаан болохуйд

Өнгөрсөн нийгмийн шүтээн, өнөөгийн террор болсон Лениний хөшөөг одоогоос таван жилийн тэртээд Октябрийн баярын өмнөх өдөр /2012.10.24-нд. Оросын хуучин тооллоор Октябрийн хувьсгал аравдугаар сарын 25-нд болсон. Үүний дараа нийтийн тоололд шилжсэн/ хотын эрхийг авсан ардчилагчид ‘Улаанбаатар’ зочид буудлын өмнөөс буулгасан билээ. Нэгэн цагт шүтэж, бишэрч, зулын оронд зургийг нь тахиж ирсэн ахмадууд буруу шаах нь ойлгомжтой. Гэхдээ түүнийг Орос орон ч буруутгах хөшөө, дурсгалыг нь биднээс өмнө буулгасан нь он цагийн үйлдэл гэлтэй.

Пролетарийн аугаа их хувьсгалч В.И.Ленинийг манай эриний хамгийн агуу хүмүүнд тооцож байснаа өнөөдөр хамгийн аймшигт алуурчин гэж бид биш оросууд нь өөрсдөө бичих болжээ. Тэр ч бүү хэл Октябрийн хувьсгалын мөн чанарыг үгүйсгэж, эх орноосоо урвагч, гадны гар хөл болсон солиотой, галзуу этгээдүүдийн үйлдэл гэх авай.

Нийгэм, үзэл бодол, өнгөрсний нууц ил болон өөрчлөгдөхийн хэрээр өмнөх тогтолцоогоо ч өөрөөр харж эхэлжээ.
Хувьсгалыг түүчээлсэн В.И.Ленин, Каменев, Лев Троцкий, Г.Зиновьев, Н.И.Бухарин, А.Коллонтай, Иоффе, Леонид Красин, Раскольников, Короленко нарт нийтлэг нэг зүйл байсан нь жүүдүүд байжээ. Хувьсгалын дараа удирдах албан тушаалд 400 орчим жүүдийг тавьсан гэх баримтыг ч өнөөгийн түүхчид нотлох болжээ. Нөгөөтэйгүүр энэ хувьсгалыг жүүдийн хувьсгал гэж ч бичих болов.

Октябрийн хувьсгал гэж Орос оронд 1917 онд Оросын бүгд найрамдах улсын Түр засгийн газрын эсрэг Оросын большевикуудын зохион байгуулсан төрийн эргэлтийг хэлдэг байсан бол өнөөдөр бас л өөрөөр тайлбарлах болов. 1917 оны хоёрдугаар сарын хувьсгалаар бүрдсэн Түр засгийн газар  большвекуудыг далдуур дэмжсэн гэх үндэслэлийг ч Оросын судлаачид тавих болсон нь сонирхол татна.

Хувьсгалчдын хэрэглэж байсан зэвсэг Оросын армийн зэвсэглэлд байгаагүйгээр барахгүй  Германы мөн Швейцарийн үйлдвэрлэлийн автомат гар буу байсан нь энэ бүхнийг холбоотнууд буюу Франц, Англиас удирдаж байсан гэх нэгэн сэжмийг өгөх шиг.

Хааны эмч байсан Боткины охин Татьяана Боткина “Хааны гэр бүлийн тухай дурсамжууд” номондоо 1914 онд өрнөсөн ажил хаялтын талаар “Ажилчид ажлаа хаяцгааж байсан… Ажил хаягчдаас яагаад тэд энэ бүх үймээн самууныг эхэлсэн тухай шаргуу байцааж, асууж байсан.
-Харин бид өөрсдөө ч мэдэхгүй байна. Бидэнд хүн бүрт гуравтын дэвсгэртүүд өгөөд “трамвайнуудыг, хотын цагдаа нарыг балба” гэж л хэлж байсан” гэдгийг дурджээ. Дэлхийн I дайны өмнө Орост өрнөж байсан үйл явц ямар ч учир шалтгаангүйгээр гарч байсан нь хачирхалтай. Тэр дундаа большевикуудтай огтоос хамааралгүйгээр хар аяндаа ч гарч, өнөөгийн мөнгөний жагсаал шиг зүйлийг хийдэг байсан талаар баримтууд бишгүй дэлгэгдэж байна.

Хиад божигон Д.Болорын орчуулсан Николай Стариковын “1917 оны Октябрийн хувьсгалын нууц” номонд тэмдэглэснээр, 1917 онд Орост хүнс, талх элбэг байсан ч хоёрдугаар сард нийлүүлэлт нь доголдож эхэлсэн байна. Харин хоёрдугаар сарын 19-нд эрх баригчид хүнсний нийлүүлэлт доголдож эхэлсэн учраас талхыг картаар олгохоо зарлаж, Петроградад удахгүй өлсгөлөн эхлэх тухай хэн тараасан нь мэдэгдэхгүй, үндэслэлгүй цуу яриа тархав. Гэхдээ энэ үед хар талх л ховордсоноос бус цагаан талх чөлөөтэй байжээ. Тэгвэл энэ бүх эмх, замбараагүй байдлыг жирийн ажилчид гаргасангүй. Ордны эргэлт хийхээр бэлтгэж байсан хуйвалдагч нар ч, большевикууд ч гадарлаж байгаагүй юмсанж.

Харин Ленин хоёрдугаар сарын эмх замбараагүй байдал, хувьсгалын талаар “Хоёр, гуравдугаар сарын хувьсгалын бүх үйл явц бүхэлдээ II Николайг VI Вильгельмтэй тусдаа тохиролцоонууд хийхэд нь, мөн тусдаа энхтайвны гэрээ байгуулахад нь саад болох гэж дээхэн үеэс хамгийн эцсийнхээ хүчин чармайлтуудаа тавьж байсан Английн болон Францын Элчин сайдын яамд өөрсдийн агентууд болон “холбоо сүлбээнүүд”-тэйгээ хамтран шууд хутгалдан оролцож, октябристууд болон кадетуудыг талдаа оруулж армийн болон Петербургийн гарнизонй генералууд, офицеруудын нэг хэсэгтэй хуйвалдаж, ялангуяа Николай Рамоновыг хаан ширээнээс  нь авч хаяхын тулд тэр хуйвалдааныг зохион байгуулж байсныг илтгэн харуулдаг” гэж бичсэн байгаа юм. Харин Петроградад байрлаж байсан Францын Цэргийн хэргийг эрхлэх газрын тэргүүн Жанен энэ талаар,  Павловын бэлтгэл салааны цэргүүдийг офицерууддаа захирагдахгүй байхыг ятгаж, зөвшөөрсөн цэргүүдэд 25 рубль өгч байсан английн тусгай агентуудын талаар өөрт нь илтгэж байсныг дурсчээ.
Өмнөх нийгэмд бид 1911 оны хувьсгалд ач холбогдол өгдөггүй, харин 1921 оны хувьсгалыг хэтэрхий дөвийлгөх төдийгүй зарим оролцогсдыг нь харлуулан буддаг байсны нэгэн адилаар Оросын коммунист нийгмийн түүхчид 1917 оны хоёрдугаар сарын хувьсгалыг үгүйсгэж, төдийлөн ач холбогдолгүй гэж үздэг. Харин бурангуй хаант засгийг түлхэн унагаасан бүх гавьяаг большевикуудад оноохыг илүүд үздэг байв. Энэ үзэл манайд эсрэгээрээ эргэх болсонтой адил тэд ч өнөөдөр байр суурь нь өөрчлөгджээ.

Тэгвэл 1917 оны хоёрдугаар сарын хувьсгалаар амиа алдсан хүний тоо нийт 1433 байсан төдийгүй жирийн иргэд гэхээсээ илүүтэй цагдаа, цэргийнхэн, хууль сахиулагчид гэж Николай Стариков номондоо тэмдэглэжээ.
Тэрбээр, хоёрдугаар сарын хувьсгалын ард “холбоотнууд” болох АНУ, Итали, Франц, Англи байсан нь Түр засгийн газрын байгуулагдсан даруйд дуу дуугаа авалцан албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэх дүгнэлтийг хийжээ.

Нөгөөтэйгүүр хувьсгалаар байгуулагдсан Түр засгийн газрын №1 шийдвэр нь Оросын армийг бэхжүүлэх бус салгаж, бутаргах, удирдлагагүй болгож, бусдын хоол болоход чиглэсэн байв.

“Түр засгийн газрын 1917 оны гуравдугаар сарын 1-ний тушаал №1”-ийн хэсгээс…

  • 1.Бүх ротууд, батальонууд, салаанууд болон анги нэгтгэлүүд, морьт цэргийн хороод, цэргийн удирдлагын бусад бүх албууд ба далай тэнгисийн усан цэргийн флотын хөлөг онгоцууд дээр цэргийн хороодыг доод тушаалын цэргийн албан хаагчдаас нэн даруй сонгож байгуулах. 
  • 5. Бүх төрлийн зэвсэг ротын ба батальоны мэдэлд хяналтанд байх ёстой ба ямар ч тохиолдолд бүүр шаардлага тавьсан ч офицеруудад гарган өгч болохгүй. 
  • 6. Анги хэсгүүд дээр байхдаа мөн өөрсдийн албан үүргээ биелүүлж байхдаа цэргүүд хатуу чанга цэргийн сахилга батыг сахиж мөрдөх ёстой. Албанаас гадуур өөрсдийн улс төрийн нийтлэг иргэний болон хувийн амьдралдаа цэргүүд иргэний бүх эрхийг эдлэх ёстой. Мөн албанаас гадуур таарахдаа номхон зогсох, заавал ёслох байсныг цуцалж байна.  
  • Ийм тушаал гаргаснаар ямар ч туршлагагүй нэгэн салааг удирдах болсон төдийгүй хэний ч үгэнд орохоо больж, армид эмх замбараагүй байдал үүсчээ. Дээр нь дараагийн орны хүнийг нь томилолгүйгээр бүх амбан захирагчдыг ажлаас нь чөлөөлж, энэ улс “эзэнгүй” болжээ.  
  • Харин гуравдугаар сарын 6-нд Орос даяар шоронгийн ялтнуудад өршөөл үзүүлэв. Дахиад л эмх замбараагүй байдлыг өрдөх нь тэр.  

Үүнтэй зэрэгцэн Ленин эх орондоо очихыг хүсч, ингэхдээ Германаар дамжин очихын тулд холбоо сүлбээ тогтоож, цахилгаан захидлаар харилцаж байсан баримтууд ил болж байна. Түүхийн баримт, тэр дундаа олон улсын үйл явдлыг нууцлахад туйлын бэрх санж. Түүнийг англичууд германтай тохиролцон нутаг нь явуулахаар болсон бөгөөд ингэхдээ немцүүд мөнгөөр хангахаар болсон байж. Харин Түр засгийн газраас тухайн үеийн “Petit Parisien” сонинд Германы нутаг дэвсгэрээр дамжин ирсэн Оросын цагаачдыг эх орноосоо урвасанд тооцно гэх мэдээллийг гаргасан нь бас л хуйвалдааны нэгэн өнгөлөн далдлалт болон хувирах нь тэр. Гэхдээ тэд ч мөн хуйвалдсан байсан болохоор зориуд энэ мэдээллийг Ленин болоод германчуудад зориулж гаргуулсан гэж Николай Стариков тэмдэглэсэн байна.  Энэ нь баталгаажсан бөгөөд Түр засгийн газрынхан урвагч гэж хүлээн авах нь байтугай найр тавин угтсан аж.

Тэр ч бүү хэл вокзал дээр засгийг түлхэн унагахыг уриалсан ч зүгээр өнгөрөөв. Энэ нь түүнийг Түр засгийн газраас дэмжиж байсан төдийгүй урьдаас бүхнийг тохиролцсон гэж судлаачдыг дүгнэхэд хүргэжээ.
Ийнхүү нэгэн өөр түүхийг бид бус тэд бичих болжээ. Эцэстээ иргэний дайн хэмээн бичигдэх болсон энэ дайн, хувьсгалыг холбоотнууд нь санаачилж, Оросыг сүйрүүлэх төлөвлөгөө байсан болж таарав. Аугаа хувьсгал арчаагүй хуйвалдаан болж, их багш ичгүүргүй адгийн зандалчин болох нь тэр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-11-03 202.55.188.107

Augaa Lenin bagsh min tamd tarchilj bga bh da Stalin, Trotskii, Mao, Gitler nartai uulzaa bolov u esvel zovj shanalj bga bolov u. Evii de muu bagsh min tsogtsos n hurtel alga bolj uguhgui haviin amitand ad uzegdej nulimuulad hetsuu bga bh da

Avatar

Зочин 2017-11-03 66.181.187.239

Э.Бат-Үүл Улаанбаатар хотын төвд байсан Ленины хөшөөг дур мэдэн буулгасан нь эрх мэдлээ хэтрүүлэн урвуугаар ашигласан буруу үйлдэл байсан.Өөрөө ардчилал гэж ярих дуртай Бат-Үүл ядахдаа нийслэлчүүдийн дунд хэсэгчилсэн санал асуулга явуулж олон түмний санал хүслийг танадаж байж уг ажлыг хийх байсаан.Дураараа авирладаг, хүмүүжил муутай, танхай балмад хулигаан зантай, өөдгүй ааш авиртай хүний л үйлдэл. Олон түмэн ч дүнгий нь тавьсан л даа. Бат-үүл мэтийг төрийн ажилд бүү ойртуулаасай гэж л хүсэх байна.

Avatar

Зочин 2017-11-03 182.160.35.246

20-р зууны агуу үйл явдал бол яах аргагүй Октябрийн социалист их хувьсгал. Энэ хувьсгалыг хийж, ядуу дорд ажилчин тариачны тэгш эрхийг хангаж, 70 жил улс орноо төдийгүй дэлхийн бөмбөрцгийн сая сая ард түмнийг өлсгөлөн гуйланчлалаас чөлөөлж, Ази Африкийн олон орныг колонын дарлалаас ангижруулсан юм. Үүний ачаар Монголчууд бид Тусгаар тотнолоо олсон. Владимир Ильич Ленин бол 20-р зууны агуу хүн.

Avatar

Германы тагнуулын ажилалагаа шүү 2017-11-03 66.181.184.83

Дэлхийн 1р дайнд Дорнод Өрнөд гэж хоёр фронт дээр Германы арми хүнд нөхцөлд тулалдаж бсан Дорнод фронтыг устгаж дайнд ялахын тулд Германы тагнуулууд Ленин тэргүүтэй большевикуудад мөнгө орчин үеийн гар буугаар тусалж Швейцариас Финланд хүртэл тусгай вагон гаргаж өгсөн юм Ленин төрд гарч улаан терриороор айлгаж 1918 оны 3р сард Брестийн гэрээ байгуулж Орос улсыг Дэлхийн 1р дайнаас гаргасан юм

Avatar

zss 2017-11-03 219.142.99.5

lenin g*** bsn gedeg unenuu. yunaas unshsanaa sanadagguee

Avatar

Зочин 2017-11-03 43.228.129.41

Gants jishee n erdoo bolorboldiin orchyylga l bh shiw dee. Tegeheer ter hund hayaglasan bichwer bolohoos lenin bolon huwisgaliin talaar yamar ch oulgoltgui hun bichsen bn doo

Avatar

Зочин 2017-11-03 99.203.142.49

Ленин бүхний шүтээн сайн хүн байсан ч,бас адгийн шаар муу хүн байсан ч ялгаагүй,Октябрин хувьсгал байсан уу эсхүүл төрийн эрхийг хууль бусаар булааж авсан хуйвалдаан байсан уу ялгаа байхгүй,оросуудын болох бүтэхгүй алдаа завхрал,нугалаа хугалаа,туйлшрал,олон жилийн хоцрогдол хамаг юмных нь буруутан нь тов тодорхой.Тэр нь барууны ертөнц,барууны орнууд.Дашрамд сануулчихад оросын ерөнхийлөгч путин СССР задарсан нь 20-р зууны гео политикийн катастроф гэж дүгнэсэн байдаг.путин ч өөрөө а******н [Хориотой Үг] дзержинскийн байгуулсан аллагын машин ЧК-ВЧК-ОГПУ-МГБ-КГБ-ФСБ гийн бүтээгдэхүүн.Оросууд өөрсдөө 2 нүүртэй адгийн шаарууд

Avatar

Зочин 2017-11-03 202.179.26.99

X

Avatar

Зочин 2017-11-03 27.123.214.103

с** минь Октябрын баяр хэдэн сард болдгоо ч мэддэггүй с** байж юу хуцаад бгаан бэ 11.07нд болдог юм хуучин он тооллоор 10.25

Avatar

Бат-Үүл бол зүгээр л мэдэмхийрэгч 2017-11-03 103.9.90.229

Бат-Үүл бол зүгээр л их мэдэгч чалчигч. 1940-өөд оны үед Бат-Үүл байсан бол юу хийж чадах байсан бэ?
Тэр юу ч хийж чадахгүй байсан, харин тэднийдэргэд Чойбалсан, Цэдэнбал, Сталин, Ленин агуу хүмүүс шүү. Жинэхэнэ хогийн эр, Улаанбаатар хотын захирагч байгаад тэр юу хийж чадав, Монголын хөрсийг мэдэхгүй малаас дор амьтан. Цахим газар өмчлөлөө яваад газар дээр нь хардаг болов ууь, тэнэг мал. Уулын хяр, усны ам, гуу, жалга, дээр нь Бат-Үүл шиг тэнэгт эзгүй газар харагдаж байгаа боловч үнэн чанартаа тэнд чинь хэдэн мянган жилийн өмнөөс мал бэлчсээр ирсэн, монголыг тэжээсээр ирсэн. Тэгээд малчид малаа бэлчээдэг, эрт дээр үеэс амьдралаа залгуулж ирсэн газарт нь нэг өглөө босоход л баахан амьтан булаацалдан бужигнаж байхыг Бат-Үүлийн үед л харав. Хамгийн харалган нөхөр, төрд бүү хавьтуул

Avatar

зочин 2017-11-03 202.131.225.197

Өнгөрсөн үе бол муу ч сайн ч түүх. Түүхийг цаг үе, үзэл сурталд нийцүүлсэн аялдан өөрчилж ард түмнийг тархийг угаасаар ирсэн, угааж байна. Бодит байдлыг хэн ч хэлдэггүй, хэлэхийг хүсдэггүй. Түүхийг түүхээр нь орхиочээ.

Avatar

Цахар 2017-11-03 202.131.226.139

Ард нэртэй сэтгэгдэл бичигчид. Ленин эцэг талаасаа халимаг, эх талаасаа герман цустай хүн шүү. Та солиод хэлчихлээ. Нөгөө талаас бид хэтэрхий нэг талыг барьсан мэдээлэлтэй байсан учраас өөр өнцгөөс харсан мэдээлэл буюу өөрөөр сэтгэгчдийг хүлээж авахгүй болчихсонд л бидний гол алдаа байгаа юм. Оросууд өөрсдөө нэг талын мэдээллээ шинэчилж, олон талаас нь харж дүгнээд байхад бид энд тэдний өмнөөс юу ч билээ

Avatar

Зочин 2017-11-03

Батүүл чи мал юмаа. Хайран урлагийн бүтээл

Avatar

zochin 2017-11-03 202.9.42.215

Ene hun ene huvisgal baigaagui bol mongol hun chi chinii aav eej bas chinii uvuu emee nar hujaagiin jorlongiin ut baih bailaa. Uuniig b** mart.

Avatar

t*******t 2017-11-03 202.131.225.249

terrorismiin zagalmailsan etseg. 100 jiliin dotor 200 say huniig horooson tuuhtei leninism

Avatar

АРД 2017-11-03 202.131.243.162

Ленин Оросод хувьсгал хийсний ачаар Монгол улс гамингаас салж, Хятадын автономит засгийг түлхэн унагаж туурга тусгаар улс болсон түүхтэй юм шүү. Чам шиг [Хориотой Үг] мал энийг хэзээ ч ойлгохгүй. Өөрийн гэсэн онол, философийг бий болгосон агуу Ленин, Маркс, Орос орныг хүнд хэцүү цаг үед гарамгай удирдаж Монгол орныг минь тусгаар улс болгож өгсөн Гүрж Сталиныг элиийрэл балайрлыг үндэслэгч БАлАйБАр, уртаашаа ганц орос хэлтэй дебилдоржийн [Хориотой Үг] долоогч 4 аргын тоо бодож чадахгүй муу сурлагатан түүхчид, сохорбарамтангууд шүүмжлэхэд та бүгдийн мэдлэг боловсрол тархины хэмжээ тань дутна. Би өөрөө Японд хөгжлийн эдийн засгаар мастер болоод докторын зэрэг хамгаалж Японд 10 жил болсон хүн байна. Намайг мастерын шалгалт өгч байхад асуулт нь И.В. Сталины хэлний тухай бичсэн өгүүлэл ирж байсан. Сталин бол өөрөө Оросоор гайхалтай логиктой гүн ухааны бичдэг хүн…. Тэрнийг нь мэдээд Японд хүртэл Graduate School-н мастер, докторт элсэгдийн шалгалтын асуултанд оруулж байна……. В.И.Лениний 12 боть түүвэр зохиолыг мөн дээр нь Ленины гол мөрдлөг болгож байсан К.Марксын "Капиталыг" бүрэн уншчихаад обьектив дегнэлт хийж байгаа бол өөр хэрэг. Шинжлэх ухаанд шүүмж бол амин хэрэгцээтэй эд, гагцхүү шүүмж өөрөө обьектив байх алтан зарчим байдаг юм. Мөн дээр нь та өөрийн шүүмжилж буй зүйлээ баримт нотолгоо гаргаалгаатай бүрэн баримтжуулах хэрэгтэй. Энэ их хөдөлмөрийн ард гарч чаддаггүй нөхөд л тань шиг ингэж хийрхэж ядарсан ард түмний сэтгэл санаагаар наадах юм. Энэ бүхэн удахгүй төгсгөл болж жинхэнэ мэдлэгт суурилсан эрүүл шүүмж гарах болтугай. Ленин эх талаасаа халимаг монгол цустай, эцэг талаасаа герман цустай болохоор, Сталин гүрж байсан болохоор л Оросын төр засаг дургүй харин энгийн юм ойлгодог ном уншдаг ард түмэн нь бол хүндэтгэж явдаг юм…..Ер нь бол Ленин, Марксын онол дотроос авах зүйл асар их бий, тэгээд ч агуу зөнч Вангагийн хэлснээр 2076 онд дэлхий дээр ямар ч анги давхаргагүй нийгэм буюу коммунист нийгэм тогтох болно.

Avatar

Монголд нээрээ л ашигтай байсаан 2017-11-03 203.91.115.38

Манжуудад, япончуудад, Оросын цагаан армид ээлж дараалан эзлэгдэж, дээрэмдүүлж, доромжлуулж, алж хядуулж их зовлон үзэж байхад Оросын хувьсгал их тус болсон. Монголчууд үгээгүй ядуу, халдварт өвчиндөө баригдсан, бүдүүлэг байсан. Гэхдээ Оросууд Монголд сайн юм хийсэн ч муу юм бас их хийсээн. Монголын олигтой өөдтэй бүхнийг хаа байгаа газраас нь зөөж авч явж байсан. Бүр морьтой хүн л очихоор уулын ой шугуйд байсан сүм хийдүүдийг буулгаж цөлмөж бүх үнэт эдлэлүүдийг хойшоо зөөсөн байдаг. Дараа нь их хэлмэгдүүлэлт, газар нутгаас нь сэм сэм авч байсан гэх.м их зүйл бий.

Avatar

R 2017-11-03 59.153.113.22

Odoo yu geh n hamaagyi. October huvisgaliin achaar mongolchud ustahaas zailj garaad unuudur darvalzaad suuj baigaa yumdaa. Hamgiin suulin yeiin sudalgaa medehuu. Tuugeer bol October huvsgal bolon Zuvlult zasag orshin togtnoson 70 garui jild hamgiin ikh hojson ulsaar Kazahstan, Mongol todorchee.

Avatar

zochin 2017-11-03 150.129.143.4

ustah baisan ni garcaagui unen meteer tunhaglaad tegeed shaltgasnyg ni kommunist orostoi holboj tailbarladag chini l hudlaa sonsogdoj baina daa.
mongol hun, mongol uls baih l yostoi bolood baij baigaa baih. tegvel minii hun bolood amid baigaa ni ardyn nam enhbold, nyamdorj gedeg dargatai baigaatai holbootoi yum baih ni. b** tenegle….

Avatar

erdee 2017-11-03 202.21.119.98

ichguurgui zandalchin sh de ugaasaa. bid nar gej bur doloon dor. ter zandalchind murguj bsan geheer,. nuuree darmaar

Avatar

Зочин 2017-11-03 202.131.245.243

Өнөөгийн Монгол Улсын тусгаар тогтнолын эцэг генералисмус И.В.Сталины суу алдар бадраг. Тэр бол Коминтернийг нугаслан устгаж, энэ аюулт тахлаас монголчуудыг аварсан ачтан шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж