Долоо хоногийн дотор нэг сая хүн “Матильда”-г үзжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.02-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн дотор нэг сая хүн “Матильда”-г үзжээ

Долоо хоногийн дотор нэг сая хүн “Матильда”-г үзжээ

Долоо хоногийн өмнө нээлтээ хийсэн найруулагч Алексей Учителийн “Матильда” киног нэг сая хүн үзжээ. Ойрын өдрүүдэд мөн төдий тооны хүн киног үзэх таамагтай байна хэмээн уг кино прокаталж байгаа “Каро-премьер” компанийн захирал Алексей Рязанцев хэллээ.

Оросуудын үндэсний шашин, сүм хийдийг доромжилсон хэмээн буруутгагдаж, нийгэмд шуугиан дэгдээгээд байгаа энэ кинонд өнгөрсөн зууны эхэн үед амьдарч байсан балетын жүжигчин Матильда Кшесинскаягийн тухай өгүүлдэг. Тухайн үеийн хунтайж ирээдүйн Николай II хаан Матильдад дурласан байсан тухай өгүүлдэг нь зарим хүний дургүйцлийг төрүүлээд байгаа юм. 
Кино аравдугаар сарын 26-нд албан ёсны нээлтээ хийсэн.

“Матильда” киног бид энэ жилийн манай компанийн гол кино гэж үзэж байсан нь талаар болсонгүй. Албан ёсны нээлтээс өмнө энэ кино хангалттай орлого олсон. Оросын ямар ч кино нээлтээсээ өмнө ийм орлого олж байгаагүй юм. Нээлтээ хийснээс хойших эхний долоо хоногт ч гэсэн бидний бодсоноос илүү орлого оллоо. Одоо дэлгэцэнд гарч байгаа 100 орчим киноноос “Матильда” рейтингээрээ дөрөвт орлоо” хэмээн Алексей Рязанцев хэлжээ. 

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж