Гурван конъяк тутмын нэг нь хуурамч

Хуучирсан мэдээ: 2017.11.02-нд нийтлэгдсэн

Гурван конъяк тутмын нэг нь хуурамч

Гурван конъяк тутмын нэг нь хуурамч

Оросын конъякны зах зээл тийм ч сайн биш байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гол асуудал нь конъякийг зохих түүхий эдээс нь гаргаж авахгүй байгаа ажээ. Зах зээлд борлуулж байгаа конъякны гуравны нэг нь усан үзмээр нэрээгүй, зөвхөн спирт, ус, өнгө оруулагчийг холин гаргаж авсан байдаг хэмээн Согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах агентлаг мэдээллээ.

Хуурамч коньяк хэтэрхий их болж, жинхэнэ конъякийг олоход хэцүү болжээ. Согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах агентлагийн байцаагчид 99 ширхэг бүтээгдэхүүнийг шалгаж үзэхэд зөвхөн 40 нь л стандарт хангажээ. Гэхдээ дэлгүүрийн лангуун дээр байгаа биш агуулахад байгаа бүтээгдэхүүнд шалгалт хийжээ. Зөвхөн конъяк ч биш бас оргилуун дарс мөн ижил, хуурамч нь олширсон байна. 

Конъякны эрэлт ихэсч байгаа ч түүхий эдийн нийлүүлэлт өсөхгүй байгаа нь ийнхүү хуурамч бүтээгдэхүүн олшрох нэг шалтгаан гэж үзэж байна. Согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах агентлагийн мэдээгээр 2017 оны эхний хагаст конъякны эрэлт 12.2 хувь өссөн ч гол түүхий эдийн дотоодын нийлүүлэлт долоон хувь, гадаадаас орж ирэх түүхий эд нь найман хувиар тус тус буурсан байгаа ажээ.

Тиймээс үйлдвэрлэлийн зардлаа хэмнэх зорилгоор орц найруулгыг өөрчилж, усан үзмээс гаргаж аваагүй спирт хэрэглэх нь ихэссэн байна. ОХУ-ын Үйлдвэрлэгчдийн холбоо хуурамч конъяк зах зээлд их байгааг хүлээн зөвшөөрчээ. Тэдний тооцоогоор зах зээл дэх конъякны 30 хувь нь хуурамч байгаа аж.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж