БНХАУ-ын Шэнян хотын Агаарын тээврийн их сургууль цахилгаан хөдөлгүүр бүхий хоёр суудалтай RX1E-A загварын онгоцоо сургуулийнхаа “Цайхү” онгоцны буудлаас анх удаа амжилттай хөөргөсөн байна. Энэ нисэх онгоцны загварыг өмнөхтэй нь харьцуулахад нислэгийн хугацаа 45 минут орчим байснаа хоёр цаг болон нэмэгджээ. Үүний зэрэгцээ шүхэр нэмэгдсэн нь Хятадын цахилгаан хөдөлгүүрт агаарын тээврийн салбарт ахиц дэвшил авчирсан гэнэ.
Дашрамд сонирхуулахад, Хятад нь цахилгаан хөдөлгүүр бүхий нисэх онгоц бүтээсэн дэлхийн гурав дахь улс юм. Өмнө нь АНУ, Герман ийм технологиор онгоц бүтээсэн аж.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ