Д.Цогтбаатар Биата Транкманныг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2017.11.02-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар Биата Транкманныг хүлээн авч уулзав

Д.Цогтбаатар Биата Транкманныг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкманн болон НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар сайд Д.Цогтбаатар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болгон ажиллахыг хүсэв. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн оновчтой шийдлийг олоход НҮБ-ын системийн хэмжээний мэдлэг, сайн туршлагыг ашиглан зөв бодлого гаргаж, түүнийг хэрэгжүүлэхэд холбогдох бусад оролцогчдын хүч чармайлт, хөрөнгө, чадавхийг төвлөрүүлж, төр засагтай хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой болохыг тэрээр онцлов. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад олон талын арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай байгааг, нэн ялангуяа хот төлөвлөлт, шилжилт хөдөлгөөн зэрэг асуудлыг зөв, оновчтой шийдвэрлэхэд анхаарах нь зүйтэй гэдгийг дурдав.

Хатагтай Б.Транкманн Монгол Улсын Засгийн газартай хамтран агаарын бохирдлыг бууруулахад нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж