УИХ-ын гишүүн Н.Учралын Сонгинохайрхан дүүргийн оюутан, залуусын дунд зарласан “Зөв хандлага” тэтгэлэгт хөтөлбөрийн шилдгүүд шалгарч батламжаа гардан авлаа. Тэтгэлэгт хөтөлбөрт тус дүүргийн 110 гаруй оюутан, залуус өрсөлдсөнөөс Б.Мөнхболд, А.Ижилцэцэг, Н.Батхишиг, Е.Чулуунчимэг, Э.Отгонсүрэн, Т.Баяржаргал, Б.Ууганцэцэг нарын долоон оюутан шилдгээр шалгарч, тэтгэлгээ гардан авлаа. Эдгээр оюутнууд нь элсэлтийн ерөнхий шалгалтдаа өндөр оноо авснаас гадна эссе бичлэгийн уралдаанд амжилттай оролцож ийнхүү шилдгээр шалгарчээ. Н.Учралын хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш оюутан, залуус руу хандсан олон ажил санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ юм.