"Гучин гэр бүлийг З.Энхболдын толгойноос хайх уу"

Хуучирсан мэдээ: 2017.11.02-нд нийтлэгдсэн

"Гучин гэр бүлийг З.Энхболдын толгойноос хайх уу"

"Гучин гэр бүлийг З.Энхболдын толгойноос хайх уу"

Монгол Улсын Ерөнхийлөгч сайд нарын томилгоонд хэсэгчлэн хориг тавьж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг 30 гэр бүлийн нэг гэж тодотгосон. Тэгвэл 30 гэр бүлийн хоёр дахь гишүүн нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд чуулганы хуралдааны үеэр хэлэв. Ингэхдээ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан асуулт асуухад З.Энхболд дарга “30 гэр бүлийн төлөөлөл болох Л.Энх-Амгалангийн асуултад хариулъя” гэж тодотгож байгаад  хариулсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг ЕТГ-ын дарга 30 гэр бүлийн төлөөлөл гэсэн. Тэгэхээр УИХ-д 30 гэр бүлийн төлөөлөл хоёр байх нь, З.Энхболд даргын хэлснээр бол шүү дээ.

Өнгөрсөн сонгуулиас хойш Монголын төрийг “самарч” буй 30 гэр бүлийн нэрс дуулдаж эхэлсэн. Энэ 30 гэр бүлд хэн багтаж, хэн энэ 30 гэр бүлд эрх олгосныг Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар лав мэдэж л байгаа учраас хориг тавьсан биз ээ. Ямартай ч эхний хоёр бүлийг нь З.Энхболд дарга өөрөө зарлачихлаа. Дараагийн 28 гэр бүлийг харин хэзээ нэрлэх бол. Храин үүнтэй холбогдуулан Ц.Нямдорж ‘Гучин гэр бүлийг З.Энхболдын тархинаас хайх уу, Х.Баттулгын толгойноос хайх уу’ гэлээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж