Хүүхдийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэгүй хамруулахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2017.11.02-нд нийтлэгдсэн

Хүүхдийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэгүй хамруулахаар боллоо

Хүүхдийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэгүй хамруулахаар боллоо

Таван настай охиноо хойд эцэг нь хүчиндсэн гэх хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Хохирогч охин нь асран хамгаалагчгүй гэсэн шалтгаанаар “Өнөр бүл” хүүхэд хөгжлийн төвд очсон. Хохирогч охины ээжийн тухайд одоог хүртэл ор сураггүй байгаа гэнэ. Харин гэмт этгээдийг цагдан хорьсон юм. Үүнээс гадна таван настай охиныг нагац эгч нь хохирогч болохыг нь тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандахад жижүүр эмч нь шинжилгээний 10 мянган төгрөг нэхэмжилсэн нь олны дургүйцлийг ихээхэн хүргэсэн билээ. Үүний дараа Ерөнхий  сайд У.Хүрэлсүх тус шийдвэрийг хүчингүй болгоно хэмээн мэдэгдсэн. Тэгвэл  Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Сангийн сайдын 2017 оны аравдугаар сарын 31-ний өдрийн А/263 А/406 А/321 дугаартайхамтарсан тушаалаар “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна. Мөн яаралтай үзлэг шинжилгээ хийх шаардлагатай үед амьдралын баталгаажих түвшнээс доогуур, нэн ядуу гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагаас авчрахгүйгээр шуурхай үйлчлүүлэхээр боллоо.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж