Эхний зураг бол Хэбэй мужийн Ханьдан хотын Цонтай дүүргийн Зи уулын хаягдсан уурхайн дүр зураг. Харин дараагийнх нь тус газарт нөхөн сэргээлт хийсний дараа буюу өнгөрсөн аравдугаар сарын 31-нд авсан зураг.
Сүүлийн жилүүдэд Цонтай дүүргээс хүрээлэн буй орчноо сайжруулахын тулд Зи уулын ойролцоох жижиг нүүрсний уурхайнуудыг хааж, үйлдвэр уурхайн хаягдлыг арилган, цэцэрлэгт хүрээлэн бий болгожээ. Түүнчлэн анх ашигт малтмалын хаягдал байсан газар 300 мянган куб метр бүхий цөөрөм байгуулсан аж. Одоогийн байдлаар Зи уулын экологийн нөхөн сэргээлтийн төслөөр төрөл бүрийн цэцэг, ногоо, мод 80 сая гаруйг шилжүүлэн суулгаж, байгаль орчны чанарыг сайжруулжээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ