Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийнхан хотдоо анх удаа жолоочгүй, автомат удирдлагатай машин бүтээснээ өнгөрсөн аравдугаар сарын 30-нд олон нийтэд мэдэгдлээ. Тус сургуулийн Робот судалгааны газрын багш, оюутнууд хамтран олон үйлдэл гүйцэтгэх чадвартай, жолоочгүй машиныг судлан бүтээсэн байна. Судалгааны багийг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн электрон болон компьютерийн инженер зүйн тэнхимийн орлогч профессор Лю Мин удирдсан аж.
Багийнхан мөн жолоочгүй машины тэргүүлэх цогц системийг бий болгосон байна. Тэр дундаа мэдрэгч төхөөрөмж болон хөдөлгөөнт загварчлалын системийг бүрдүүлжээ. Мөн онцгой төлөвлөлттэй удирдлага, нэгдсэн удирдлагатай жолоочгүй машины хөдөлгөөний чадамж зэргийг судалсан байна. Үүнд зүг чигээ өөрчлөх, хурд нэмэх болон тоормослох чадвар багтах гэнэ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ