УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг хэлэлцэж буй. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын дунд нэлээд ширүүн маргаан үүслээ. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ‘Энэ Засгийн газрын хамгийн том асуудал нь Сангийн сайд боллоо’ гэсэнд Тэгдүүцсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ‘Чи юу гээд байгаа юм. Чи хэн юм’ хэмээн бухимдав. Хариуд нь Ж.Мөнхбат ‘Чи Н.Энхбаяраас том болжээ. Чи Монголын төрөөс идээгүй юу’ хэмээн хашгирав. Тэдний хоорондын маргаан ширүүсч бие биенээ ‘казиночин’ гэж хашгирч, муу муухайгаар дуудалцах үед УИХ-ын дарга М.Энхболд тэднийг загнаснаар Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн хоёр хэрүүлээ зогсоосон юм. Чуулганы хуралдаанд үг хэлж байгаа гишүүдийг харахад эрх баригч намын бүлэг эв зүйгээ олоогүй, МАН одоо ч хагарал тэмцэлтэй байгаа нь тод ажиглагдсан юм.