Эхнэртээ мэдэгдэлгүй нууцаар гэрлэсэн Пакистан эрийг авааль эхнэр нь шүүхэд өгчээ. Тэрбээр өөрт нь мэдэгдэлгүй дахин гэрлэж, гэр бүлийн тухай хууль зөрчсөн хэмээн буруутгаж байгаа юм. Пакистаны шүүх энэ хэргийг хэлэлцээд Шахзад Сакиб гэгчийг буруутай гэсэн шийдвэр гаргаж, 1900 ам.долларын торгууль ноогдуулсан байна. Мөн түүнд зургаан сар шоронд хорих ял оноожээ. Харин нөхөр нь Исламын хуулийн дагуу өөрийгөө дөрвөн эхнэр авах эрхтэй гэж давж заалдахаа мэдэгджээ. Хачирхалтай нь Пакистаны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид шүүхийн шийдвэрийг олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг Исламын хуультай зөрчилдөж байна гэж үзжээ. Пакистанд эрчүүд олон эхнэр авахыг зөвшөөрдөг ч үүний тулд авааль эхнэрээсээ албан ёсоор зөвшөөрөл авч, бичгээр үйлдэх ёстой юм байна.
Пакистаны Исламын шашны зөвлөл буюу засгийн газарт шашны асуудлаар зөвлөдөг байгууллага тус улсын гэр бүлийн тухай хуулийг хурцаар шүүмжилдэг гэнэ.