"С.Баярын өргөдлийг би ганцаараа шийдэхгүй"

Хуучирсан мэдээ: 2017.11.02-нд нийтлэгдсэн

"С.Баярын өргөдлийг би ганцаараа шийдэхгүй"

"С.Баярын өргөдлийг би ганцаараа шийдэхгүй"

“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Гадаад харилцааны яамыг онцолж байна. Ингээд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-ТЕГ-ын дарга Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон.  Ер нь Элчин сайдаар томилогдож байгаа хүн ямар шалгуур хангасан байх ёстой вэ. Тагнуулын байгууллагыг толгойлж байсан хүнийг Элчин сайдаар томилох нь хэр зүйтэй вэ?

-Элчин сайд бол аливаа улсыг бүрэн төлөөлдөг. Энэ хүний хэлсэн үг бүр тухайн улсыг төлөөлнө. Тэгэхээр тухайн оронд очиж байгаа Элчин сайд бол бүс нутаг, соёл иргэншлээ мэддэг байх хэрэгтэй. Хамгийн гол нь олон улсын харилцааны туршлагатай байх ёстой. Б.Хурц бол анхнаасаа дипломат албанд ажиллаж байсан хүн. Ганцхан Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар ч биш дипломат хүн  тухай орныг байнга ажиглаж, дотоод улс төр нь яаж өрнөж байгаа харж байдаг. 

– Ё.Отгонбаяр, Л,Пүрэвсүрэн, Н.Чимгүүндарь, А.Баттөр, Г.Тэнгэр нарын таван Элчин сайдыг хэзээ томилж, явуулах вэ?

-Энэ асуудлыг ярилцаж байгаа. Нөгөө талаасаа агреман нь ирчихсэн байгаа. Монголдоо дотоод процесс нь л гүйцэх ёстой. 

-Элчин сайдуудын томилгоо Ерөнхийлөгч дээр гацчихаад байгаа нь үнэн үү?

-Аль асуудлаасаа л хамаарна. Элчин сайд нартай холбоотой нэлээд хэдэн асуудал бий. Энэ нь зогсохгүй үргэлжилдэг үйл явц. Тэгэхээр үүнийг Ерөнхийлөгч, УИХ-тай байнга ярилцана. Ерөнхийлөгчийн шийдэх нэлээн хэдэн асуудал бий.

-С.Баяр Элчин сайдаас татгалзах өргөдлөө өгсөн. Түүний өргөдлийг хэзээ авч хэлэлцэх вэ?

-С.Баяр сайд өөрөө өргөдлөө өгсөн. Ийм асуудлыг Гадаад харилцааны сайд ганцаараа шийдэхгүй. Яагаад гэвэл УИХ, Засгийн газраар орж томилогддог албан тушаал юм. Тиймээс энэ асуудлыг төрийн дээд түвшинд ярьж байж шийднэ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж