Н.Айшолпан охин “Азийн дүрэм өөрчлөгч” шагнал авчээ

Хуучирсан мэдээ: 2017.11.02-нд нийтлэгдсэн

Н.Айшолпан охин “Азийн дүрэм өөрчлөгч” шагнал авчээ

Н.Айшолпан охин “Азийн дүрэм өөрчлөгч” шагнал авчээ

 “Asia Game Changer Awards-2017” шагналыг Монголоос анх удаа 13-хан настай бүргэдчин охин Н.Айшолпан авчээ. 

‘The Eagle Huntress’ киногоор дэлхийд танигдсан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэн, бүргэдчин охин ‘Хүүхэд насандаа хүйсээр ялгаварлах үзлийн ойлголтыг өөрчилснийхөө төлөө “Азийн дүрэм өөрчлөгч” шагналыг хүртсэн байна.

Энэхүү шагналыг АНУ-ын Нью-Йорк хотод энэ сарын 1-нд гардуулсан бөгөөд Н.Айшолпанаас гадна Афганистаны залуу рэпер Сонита Ализадех, буяны үйлстэн Ага хан, Энэтхэгийн төр, нийгмийн зүтгэлтэн Дэв Пател, Хятадын хөгжимчин Ву Тон, такси дуудлагын сүлжээг үндэслэгч Жан Лию зэрэг хүмүүст мөн олгожээ.

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж