Монгол 821 мянган тонн нефть экспортолжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.02-нд нийтлэгдсэн

Монгол 821 мянган тонн нефть экспортолжээ

Монгол 821 мянган тонн нефть экспортолжээ

Монгол Улсын Засгийн газарт БНЭУ-ын Экспорт-Импорт банкаар дамжуулан олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг  “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д зарцуулахаар болсон. Тодруулбал,  газрын тос боловсруулах, түүхий тос дамжуулах хоолойн цогцолбор байгууламж барихад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд хөрөнгө оруулалтаа 11-12 жилийн дотор нөхнө гэж албаны хүмүүс тайлбарлаж байна.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” -ийг 2017 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр байгуулсан бөгөөд уг үйлдвэр нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулна гэсэн тооцоо хийжээ. Евро стандартын шаардлага хангасан 670 мянган тонн автобензин, 560 мянган тонн дизель түлш, 35 мянган тонн онгоцны түлш, 150 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ.

Монгол Улс 2017 онд нийт 8,4 сая баррель буюу 1,1 сая тонн газрын тос олборлож, экспортлохоос аравдугаар сарын 18-ны байдлаар  зургаан сая баррель буюу 821 мянган тонн түүхий тосыг БНХАУ-д экспортолжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас цаашид газрын тосны боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлж, дотоодын болон гадаадын зах зээлд түүхий эдээ нийлүүлэх ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж