Ньюс хөтөч: News.mn сайт 10 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2017.11.02-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: News.mn сайт 10 нас хүрлээ

Ньюс хөтөч: News.mn сайт 10 нас хүрлээ

ӨГЛӨӨНИЙ МЭНД, ӨНӨӨДӨР АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 2

Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр


ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ЭНЭ ӨДӨР БИДНИЙ ТҮҮХЭНД

Мэдээллийн NEWS.mn сайтын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Арван жилийн өмнө буюу 2007 оны аравдугаар сарын 15-ны өдөр www.news.mn сайт уншигчдад мэдээллээ түгээж эхэлсэн бол арваннэгдүгээр сарын 2-ны өдөр албан ёсны нээлтээ хийж байв. NEWS.mn бол “Ардын эрх” сонины редакциас төрсөн, тус сонины хамт олон үүсгэн байгуулсан сайт. Сонины редакцийнхаа хүчээр онлайн мэдээллийн орчинд хамгийн шуурхай ажиллаж, сэтгүүлзүйд хос морь хөлөглөх болсон нь бидний бахархал.

Өдгөөгийн News агентлаг, www.news.mn сайтын сэтгүүлч, орчуулагчид үйл явдлын мэдээллийг өдөрт нь, цаг тухайд нь дамжуулж эхэлсэн нь тухайн үедээ хамгийн шинэ хэлбэр байсан төдийгүй энэ салбарт хийсэн “хувьсгал” байсан юм. Тухайн үед Монголын цахим мэдээллийн хэрэгслүүд мэргэжлийн сэтгүүлчдийн редакцгүй, бусад сонин, хэвлэлтэй гэрээт байдлаар ажиллан, мэдээлэл дамжуулдаг байсан бол өнөөдөр телевизтэй өрсөлдөхүйц хэмжээний мэдээллийн хэрэгсэл болсон нь NEWS.mn сайтаас эхлэлтэй. Арван жилийн турш бидний үнэнч уншигч байсан та бүхэндээ баярлалаа.

ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ

Бархасвадь гараг. Билгийн тооллын 13, Дэлгэрүүлэгч одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10.00

  • Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” буюу MERIT төслөөс хариуцлагатай уул уурхайг Монгол Улсад бий болгох, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор агаарын ортофото зураглал үйлдэх Дрон буюу гар удирдлагат нисэх төхөөрөмж, өндөр нарийвчлалын байршил тогтоох дифферинциал GPS төхөөрөмжийг БОАЖЯ-нд хүлээлгэн өгөх ёслол БОАЖЯ-ны байранд болно.

11.00

  • “Блю скай” зочид буудал, 3-р давхар, Топаз танхимд НҮБ-ын Хүн амын сангаас жил бүр эрхлэн гаргадаг Дэлхийн хүн амын байдал 2017 тайланг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Энэ жилийн тайланд “Дэлхийн эдийн засаг, хүн ам, үндэстнийг асар их хэмжээний тэгш бус байдал заналхийлж байгааг онцолжээ. Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч х. Наоми Китахара оролцоно.
  • Увс аймгийн засаг дарга Д.Батсайханы хууль бус үйлдлийн талаар орон нутгийн иргэд “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
  • БНСУ-ын Харилцаа холбоо мэдээлэл технологийн KSYS компаниас ивээн тэтгэн хэрэгжүүлж буй “Ус цэвэршүүлэх Систем”-ийн нээлт Сүхбаатар дүүргийн 35 дугаар дунд сургууль дээр болно.

14.00

  • Глоб Интернэшнл төв Нээлттэй нийгэм форум, IFEX Олон улсын чөлөөт илэрхийллийн сүлжээ байгууллагатай хамтран “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох Олон улсын өдөр”-т зориулсан “АХА” (Аюулгүй, хамгаалагдсан, айдасгүй) хэлэлцүүлэг зохион байгуулна. 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ

18.30

  • “LIBERTY PUB” арга хэмжээний нээлт болно. LIBERTY PUB-ын илтгэгч, “Мизес Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч Г.Амартүвшин Леонард Э.Ридийн “БИ ХАРАНДАА” эссе-гээр танилцуулга хийнэ.  LIBERTY PUB нь либертари үзэл санааны тухай ном, зохиолын тухай цувралаар танилцуулж, “чөлөөт” орчинд нээлттэйгээр хэлэлцэж, үзэл бодлоо солилцох платформ юм. Хаана: Очир Хаус. Хэн: Олон нийтэд нээлттэй. Төлбөр: 5000 төгрөг. Утас: 88183885, 88015222

19.00

  • Хүний эрхийн боловсролд зориулж хоёх долоо хоног тутамд ЛГБТ Төвтэй хамтран монгол хадмалтай кино гаргаж байхаар болжээ. Энэ удаагийн кино эвентэд 2017 оны ‘Хүйсийн хувьсгал’ баримтат киног сонирхуулна. Такс: 2000 төг. Хаана: Ziferblat Ulaanbaatar
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж