Сагсан бөмбөгийн 3×3 төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг хэдхэн хоногийн өмнө Монгол Улс эх орондоо зохион байгуулж, Монголын сагсчид багийн спортын түүхэнд анх удаа АЗИ ТИВИЙН АВАРГА болсон билээ. Энэ амжилтын эзэн “Улаанбаатар Хангарьд” багийнхан News.mn сайтын 10 жилийн ойн өдөр тусгай зочдоор уригдлаа. Монголын сагсан бөмбөг сонирхогч, хичээллэгч, тамирчин, дасгалжуулагчдын мөрөөдлийг биелүүлсэн, авьяаслаг, ирээдүйтэй сагсчин залуустаа Токио-2020 олимпод оролцож, дэлхийн шилдэг багуудын нэг болохыг хүсье.