Нефтийн татвар 96 доллар боллоо

Хуучирсан мэдээ: 2017.11.01-нд нийтлэгдсэн

Нефтийн татвар 96 доллар боллоо

Нефтийн  татвар 96 доллар боллоо

Энэ арваннэгдүгээр сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны экспортын татвар тонн тутамдаа найм орчим ам.доллараар нэмэгдэж 96.1 боллоо хэмээн Эдийн засгийн хөгжлийн яам мэдээллээ. Аравдугаар сард тонн тутмын татвар 87.9 ам.доллар байсан юм.

Оросын Urals маркийн нефтийн үнэ есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 14-ний дүнгээр дунджаар нэг баррель нь 55.56 ам.доллар, тонн нь 405.6 ам.доллар байгаа юм.

Түлш шатахууны экспортын татвар мөн нэмэгдлээ. Тухайлбал, нэг тонн дизель түлш 48.3 ам.доллараас 52.8, автомашины бензин 26.3 ам.доллараас 28.8 боллоо.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж