Нийслэл Москва хотод өнгөрсөн долдугаар сараас япончуудтай хамтран туршиж эхэлсэн “Ухаалаг гэрлэн дохио” төслийн үр дүн амжилттай байгаа тухай Москва хотын Замын хөдөлгөөний зохицуулалтын төвийн хэвлэлийн алба мэдээллээ.
Энэ оны долдугаар сарын 15-наас Artemis нэртэй шинэ системийг замын хөдөлгөөний түгжрэлийг шийдэх, бууруулах зорилгоор туршиж эхэлсэн юм. Туршилтыг нийслэл хотын хойд хэсгийн Онежскийн гудамжны хоёр километрт тавьсан юм. Энэ хоёр километрт нийтдээ таван гэрлэн дохиотой уулзвар байдаг ажээ. Төхөөрөмжийн суурилуулалтыг тавдугаар сараас эхэлж, долдугаар сарын 29-нөөс туршиж эхэлжээ.
Туршилтын үр дүнгээр замын хөдөлгөөний урсгал өглөөний түгжрэлийн 30 хувиар, харин оройных зургаан хувиар буурчээ. Энэ нь өглөөний түгжрэлд түгжигдэн зогсох машины тоо 39.5 хувиар, оройных нь 12 цөөрсөн гэсэн үг юм.
Artemis систем нь гэрлэн дохион дээр зогсох машины тооноос хамаарч ерөнхий замын хөдөлгөөний урсгал тохируулан дохиогоо ажиллуулах зохицуулалттай систем юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ