Цаг агаар сэрүүсэж байгаатай холбоотойгоор сүрэг хун Хятадын Шаньдун мужийн Рончэн хот дахь улсын хэмжээний байгаль хамгаалах бүсэд нисэн ирж, өвөлжиж байна. Одоогийн байдлаар хунгийн тоо 500-д хүрээд байгаа гэнэ.
Сүүлийн жилүүдэд экологийн орчин сайжирч байгааг дагалдан Рончэн хотын усны шувуудын тоо жил ирэх тусам нэмэгдэж, жилд ойролцоогоор 10 мянган хун өвөлжих болжээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ