Ш.Сүрэнжав “хулхиджээ”

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Ш.Сүрэнжав “хулхиджээ”

Ардын уран зохиолч,“Болор цом”-ын эзэн П.Бадарч гуай Энхтайваны гүүрэн дээр алхаж яваад Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайтай таарсан аж.  Ш.Сүрэнжав гуай түрүүвчээ уудалснаа “Өвгөн нь чамд Далай ламын үрэл хадгалж явсан юм. Ганцхан байгаа чамд л өглөө шүү” гэжээ. Тэгээд удаагүй Төрийн шагналт “Болор цом”-ын гурван удаагийн эзэн Д.Цоодол гуайтай таараад “Өө чи их хувьтай юм. Өвгөн нь Далай ламын утлагатай ганцхан үрлээ чамд өгье” гэж гэнэ. Д.Цоодол гуай ч бөөн баяр болжээ.   Гэтэл Ардын уран зохиолч маань хожим “Тэр  хоёрт хуурамч үрэл өгсөн юм. Жинхэнэ Далай ламынхаа үрлийг Цооцоодоо л өгнө дөө шүү дээ” гэж найрагч нөхөддөө ам алджээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж