УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2017.11.01/ хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэн, 100 хувийн саналаар “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзлээ. Улмаар Байнгын хороо Цэцийн энэхүү дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрсөн аравдугаар сарын 25-нд болж, “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасныг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Г.ДАРЬ