Өмнөд Солонгосын хамгийн алдартай хосууд болох Сон Жун Ки, Сон Хе Кё нар гэрлэжээ.
Өнгөрсөн жил дэлгэцнээ гарсан “Нарны үр сад” кинонд хамтран тоглосон тэдний хуримын ёслол өчигдөр /2017.10.31/ Сөүл хотын The Shilla Seoul зочид буудалд болсон байна. Дараа нь Жун-гү дэх буйдхан зочид буудалд ойр дотнын хүрээнд хүлээн авалт хийжээ. Хуримд 300 орчим зочин уригдсан гэнэ.
Хосууд бал сараа Европт өнгөрүүлэх бөгөөд эргэж ирээд Сөүл хотын Ёнсан-гү дүүрэг дэх хувийн байшиндаа төвхнөх аж.
Сүйт бүсгүй 35 настай. Өмнөд Солонгосын хамгийн царайлаг жүжигчин гэгддэг. Харин сүйт хархүү түүнээс гурван насаар дүү юм.
Тэдний харьяалагддаг агентлагаас хуримын гэрэл зураг, мэдээлэл зэргийг нууцалсан бөгөөд дараа нь албан ёсны гэрэл зургаас цөөн хэдэн зургийг олон нийтэд дэлгэсэн байна.
Хуримын ёслолд БНСУ-ын урлаг, соёлын одод, мөн Хятадын нэрт жүжигчин Жан Зы-И уригджээ.
С.ЦЭЛМЭГ