Б.Арго: Би жүжигчин Г.Эрхэмбаяраас болж амиа хорлох гэж оролдож байсан

Хуучирсан мэдээ: 2017.11.01-нд нийтлэгдсэн

Б.Арго: Би жүжигчин Г.Эрхэмбаяраас болж амиа хорлох гэж оролдож байсан

Б.Арго: Би жүжигчин Г.Эрхэмбаяраас болж амиа хорлох гэж оролдож байсан

8002015 онд Б.Арго сахрын өвчний хүндрэлээс болж хоёр хөлөө тайруулсан. Хоёр жил гаруй хэвтэрт байхад Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяр намайг дуурайж элэглэж байсан нь амиа хорлох бодлыг хүртэл төрүүлсэн гэв. 

Тэрбээр ‘хошин шогт хүн шоолж элэглэж бололгүй л яахав. Гэхдээ хамгийн гол нь би хөлөө тайруулаад хүнд өвчтэй хэвтэрт байхад үед ийм явдал гарсан нь миний сэтгэл зүйд маш хүндээр тусаж байв. Би амиа хорлох гэж хоёр удаа оролдсон. Хүн цагаа тулахаар хүүхдүүдээ хараад үхэж чаддаггүй юм байна. Би Г.Эрхэмбаярт миний дүү одоо энийгээ боль гэж хэлсэн. Гэвч миний үгийг хүлээж аваагүй. Телевизээр реклам нь гараад хүмүүс үзэж инээлдээд хэцүү байсан. Хүний зовлонгоор жаргал хийж олсон мөнгө нь хоол болдог юм байх даа гээд орхисон. Урьд нь ч орхидог байсан. Дараа нь саяхан ахиад л телевизээр нөгөө хошин шогууд нь гараад эхэлсэн. Би Г.Эрхэмбаярт ядахдаа уучлалт гуйж сур. Би мөнгө нэхээгүй зүгээр л надаас уучлалт гуй гэж хэлсэн. Хүн хүнтэй хүн ёсоор хандаж байхад нэгнийгээ зовж байхад шоолж, дооглоод байх тийм таатай биш байх. Г.Эрхэмбаярын тоглосон тэр жүжгээр хүмүүст намайг залилагч, харь гаригийн хэлний ном бичдэг гэж ойлгуулж байна. Харь гаригт очоод харь гаригийн хэлээр ярьдаг гэж хошин шог дээр нь гардаг. Миний бичсэн номын үнэ, цэнийг байхгүй болгосон. Үүнээс харахад СУИС-д жүжигчний ёс зүйн хичээл дутмаг ордог юм байна’ гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж