Г.Бямбасүрэн: Н.Энхбаяр дарга гишүүдээ хөөсөн

Хуучирсан мэдээ: 2017.11.01-нд нийтлэгдсэн

Г.Бямбасүрэн: Н.Энхбаяр дарга гишүүдээ хөөсөн

Г.Бямбасүрэн: Н.Энхбаяр дарга гишүүдээ хөөсөн

МАХН-ын 30 гаруй гишүүн өнөөдөр /2017.11.01/ Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус намын гишүүн Г.Бямбасүрэн “Бидний 15 гишүүн аравдугаар сарын 23-нд намын удирдлагадаа шаардлага хүргэхээр очсон. Тэр үед Н.Энхбаяр дарга гишүүд рүү “Юу хийж яваа юм. Яах гэж яваа юм. Юу ч биш юмнууд цаас бариад явж байдгаа боль” гээд хөөж туусан.

Тэгэхээр нь С.Ганбаатарын өрөөнд орж ярилцсан. Гэтэл Тамгын газрын дарга Н.Уламбаяр орж ирээд “Хогийн юмнууд зайлцгаа” гэсэн. Тэр үед Магнайбаяр “Н.Уламбаяр аа чи залуу хүн. Ингэж ярьж болохгүй шүү” гэхэд баруун талын шанаа руу нь цохиж авсан. Шанаа шалбарч гэмтсэн. Тийм учраас бид цагдаад хандсан. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байна” гэлээ.

Мөн тус намын гишүүд Их хурал зарлан хуралдуулахыг шаардаж буй аж. 

Их хурлаар 2016 оны УИХ-ын сонгуулийн дүн, орон нутгийн сонгуулийн дүн, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэлэлцэх ёстой гэж үзэж байна. 
Мөн тэд “Сүүлийн жилүүдэд Н.Энхбаяр дарга зөвхөн өөрийгөө тойрсон хүмүүсийн үгээр намын ажлыг явуулдаг болсон. Жирийн гишүүдийнхээ үгийг сонсдоггүй. 

Энэ асуудал нь маш муу үр дагавар дагуулж байна. Тийм учраас бид намын их хурлыг зарлан хуралдуулахыг шаардаж байгаа. Намын дүрэмд МАХН-ын их хурал хоёр жил тутамд болох ёстой. Гэвч 2011 онд Онц их хурал хийснээс хойш огт хийгээгүй. Хууль ч зөрчигдөж байна, намын дүрэм ч зөрчигдөж байна. Ийм учраас намын их хурлыг ирэх арванхоёрдугаар сард багтаан хийх ёстой” гэлээ. 

Г.ХОРОЛ 

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж