Д.Сумъяа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо | News.MN

Д.Сумъяа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

Хуучирсан мэдээ: 2017.11.01-нд нийтлэгдсэн

Д.Сумъяа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

Д.Сумъяа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д. СумъяаМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээж өнөөдөр /2017.11.01/ шагналыг гардуулан өгөв.

Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн ойг тус тус тохиолдуулан Олимпийн төрлийн спорт болох жудо бөхийн спортоор гарамгай амжилт гаргаж, монгол хүний эрдэм ухаан, тэвчээр хатуужлын гайхамшгийг үзүүлэн эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаж эх оронч үзлийг залуу үед үлгэрлэсэн гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлж, жудо бөхийн төрлөөр 2016 онд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио де-Жанейро хотод болсон Зуны олимпийн ХХХI наадмын мөнгө, 2017 онд Унгар Улсын Будапешт хотод болсон ДАШТ-ний алт, 2015 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод болсон ДАШТ-ний хүрэл, 2014 оны ОХУ-ын Челябинск хотод болсон багийн ДАШТ-ний мөнгө, 2015 оны БНСУ-ын Гванжу хотод болсон Дэлхийн Оюутны их наадмын алт, 2016 онд Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ташкент хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Самбо бөхийн 2012, 2013, 2014 оны ДАШТ-ний 3 удаагийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатрын одонгоор шагнасугай” гэсэн байна.

Мөн Олимпийн төрлийн спорт болох жудо бөхийн спортоор гарамгай амжилт гаргаж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсган Олон Улсын Жудо бөхийн холбооны дэлхийн чансаанд 3 дугаарт эрэмбэлэгдэн, 2017 оны жудо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний хүрэл медаль, жудо бөхийн дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл медаль, Олон Улсын Жудо бөхийн холбооны Их дуулга Гран при тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, 2014 оны Азийн наадмын мөнгөн медаль, жудо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медаль, 2015 оны жудо бөхийн багийн ДАШТ-ний хүрэл медаль хүртсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээлээ.

Тамирчдад шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Өнөөдөр монголчуудын хувьд сайхан, баяртай мэдээтэй өдөр байна. Жудо бөхийн төрлөөр амжилт гаргасан тамирчдаа шагналаа. Шагнал гардуулах өдөр тэмцээнтэй байсан учраас өнөөдөр гардуулж байгаа юм. Сая шагнал гардуулсан өдөр Абу Дабид болсон Их дуулга тэмцээнд энэ хоёр тамирчин маань алтан медаль авч төрийнхөө одон, медалийг мялаасан юм.

Д.Сумъяа 26-хан настай, энэ насандаа ахадмаар одон медаль, тэмцээн уралдааны шагналууд хүртсэн. Энэ амжилтыг нь Монгол Улсын төр үнэлж байна. Энэ амжилт маш олон өсвөр залуу үеийнхэн, хүүхдүүдэд эх оронч үзэл суулгахад жинтэй үлгэр болох юм. Эх оронч үзлийг дэлгэрүүлж байгаад нь Д.Сумъяагаа давхар урамшуулж байгаа юм шүү.

Г.Одбаярын хувьд 2017 онд Будапештэд болсон ДАШТ-д 73 кг-ын жинд 73 тамирчин оролцсоноос 6 барилдаж нэг ялагдсан. Хүрэл медаль бол ялж авдаг медаль. Цаашдаа олон залуусыг үлгэрлэж амжилтаа бататгаарай. Токиогийн олимп хүртэл амжилтаа буулгахгүй шүү гэж та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Монгол Улсын Жудо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувьд давхар үүрэг даалгавар өгч байна. Хамт олондоо баярлалаа” гэлээ.

Монгол Улсын гавьяат тамирчин Г.ОдбаярМонгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-11-01 66.181.179.75

Олимпийн аваргад л баатар цол өгдөг байгаасай. Олимпийн хүрэл, дэлхийн аварга, байдаг л амжилт. Барьцах хүн зөндөө гарна даа.

чингис 2017-11-01 66.181.182.27

Монгол хүний хатан зориг, бие, сэтгэлийн бяр тэнхээ, хийморь сүлдийг харуулж тойготой бүхнийг сөхрүүлж, толгойтой бүхнийг бөхийлгөн алдар ялалтын алтан буухиагаа үргэлжлүүлэгтүн. Мөнх Тэнгэр чамайг ивээх болно. Уухай, уухай, уухай

Ган 2017-11-01 103.10.21.92

Жүдогийн холбооны ерөнхийлөгч өө л хийсэн хэвээр зайлуул, ер нь мөнгө үрж хэдэн төмөр медаль хийж тараадгаа боливол яасий энэ хогийн төмөргүй нохой ч байхгүй болж

Зочин 2017-11-01 27.123.214.120

ӨӨрийнхөө мэдлэг нимгэн дутагдалтай талаа сайн зөвлөх үүдээр нөхчих ч ухаан чбайхгүй л байна шүү өөр йнхөө суусан суудлынхаа \nЮу болохыг ч ухаарахгүй л байна шүү дээ яана даа \n

Зочин 2017-11-01 27.123.214.120

Eрөнхийлөгчөөс нэг их юм хүлээх хэрэггүй болчихлоо Зөвлөхүүдээ намчирхалгүй гээр чадалтай сайн лидэрүүдээс сонгосон бол ингэж балайрахгүй л байхгүй юу Өөрийгөө хэнээр тойруулсан үнэхээр хошин шог шүү дээ Зий Эрдэнэ вангийн нууц амраг Үүрийнтуяа.төрийн ордонд архи ууж тамхи татдаг Эрдэнэчимэг гэх мэт балай юмнууд байхад юу хүлээх вэ

Иргэн 2017-11-01 66.181.179.95

Спортод амжилт гаргасаан. Гэхдээ МУ-ын хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолыг арай л эрт өгч байх юм. Ядахдаа дахин олимпод оролцоод аварга болчвол ч яах ч арга алга ёстой л баатар гэхээс. Хэрвээ дахиад олимпод оролцоод Сумъяа алтан медаль хүртчихвэл маршал Чой -той эгнэх нь байнаа гээд бодохоор арай л биш дээ.

Зочин 2017-11-01 202.179.25.123

уучлаарай энэ далбагар улаан зангиаг ойлгохгүй байнй

зочин 2017-11-01 103.9.90.227

хар багаасаа ийм өндөр шагнал авчихаад дараа нь олон гавьяа байгуулахад ямар шагнал өгөх юм болоо? миний бодлоор арайй эрт юм шиг ээ, эсвэл бага настайй юм болов уу

Зочин 2017-11-01 202.21.106.169

Ноцолдох дуртай болоод л ноцолдоо биз Төрд ямар хамаа байнаа?

Зочин 2017-11-01 202.21.106.169

Ноцолдох дуртай болооод л ноцолдоо биз Төрд ямар хамаа байнаа

ядамжав 2017-11-01 202.179.10.134

хөдөлмөрөөрөө авч байгаа гавъяаг яах гэсэн юм атаархуу новшнууд үхлээ юү\n

Зочин 2017-11-01 66.181.179.124

Ерөнхийлөгч нь бөхөө шагнаад л байж байвал болно. Мэдэхгүй юм руугаа хошуу дүрээд хэрэггүй шдээ.

Зочин 2017-11-01 202.21.117.178

БАХАРХАЖ БАЙНА

БАХАРХАЯ 2017-11-01 43.242.241.10

БАЯР ХҮРГЬЕ МОНГОЛЧУУДЫН БАХАРХАЛТ ОХИД ХӨВГҮҮД ТА НАРЫГ МААНЬ ОЛОН ХҮҮХЭД ЗАЛУУС ДАГАН ДУУРАЙХ БОЛТУГАЙ

зочин 2017-11-01

Монголоо сурталчилж, хүүхэд залуучуудад үлгэр болсон аваргууддаа баяр хүргэе. Мөнгөөр үнэлшгүй зүйл гэж байдгийг атаархагчид мэдэхгүй л дээ.\n

Aguulgiig ni demjihgui bna 2017-11-01 69.92.147.12

Sorry. Sumiyadaa bish shuu zugeer l iimerhuu yumiig demjdeggui yum. Judo Chuluut delhiid her tom yum be. Manaih shig ingej tamirchdaa uramshuulj shagnadag uls haana ch baihgui. Hugjiltei ornuudiin jisheeg har. Uneheer l mundag tamirchin bol tsaanaasaa sponsor ntr ni oldood nuur tsarai bolood yvna ulsaas shagnaj uramshuulah hereg baihgui. Sar bolgon tetgemj olgohiig bur demjihgui.

Aguulgiig ni demjihgui bna 2017-11-01 69.92.147.12

Sorry. Sumiyadaa bish shuu zugeer l iimerhuu yumiig demjdeggui yum. Judo Chuluut delhiid her tom yum be. Manaih shig ingej tamirchdaa uramshuulj shagnadag uls haana ch baihgui. Hugjiltei ornuudiin jisheeg har. Uneheer l mundag tamirchin bol tsaanaasaa sponsor ntr ni oldood nuur tsarai bolood yvna ulsaas shagnaj uramshuulah hereg baihgui. Sar bolgon tetgemj olgohiig bur demjihgui.

зочин 2017-11-01 182.160.5.140

монголоос бусад улсын тамирчид тэрбумтнууд байдаг. Чи бол сумын наадамд ч нэг давж чадахгүй чацага шүү дээ. Манай тамирчид ч гэсэн спонсор олоод явж чадна шүү дээ хэрэв тэгвэл чам мэтээс эхлээд атаархаад үхчих байлгүй

ҮНДЭСНИЙ БӨХИЙН ҮЗЭГЧ 2017-11-01 66.181.177.26

ЖУДО ГЭДЭГ ҮГ СОНСОХООР БӨӨЛЖИС ХҮРЭХ ЮМ.

Зочин 2017-11-01 202.131.243.162

Хүний эд зүйл хулгайлсан [Хориотой Үг] Алтангадас одонгоор бусдыг шагнахыг үздэг л юм байна. Монголчууд хулгай хар мөртэй гэж цэрвэдэгсэн, үнэндэээ бол шашныг бузарлаж, хуурамчаар шүтдэг юм байна гэдгийг харж мэдэрч байна. Хулгайн хэргийг нь илрүүлж байсан байцаагч шударга явсны төлөөсөнд өвгөнтийн хөндийд заларч, хулгайн хэргээр амташсан [Хориотой Үг] Монголын төрийн өндөр сэнтийд хулгайн мөнгөөр заларч сууна. [Хориотой Үг] нар [Хориотой Үг]аа, оркууд оркуудыгаа л шагнадаг юм байна. Оркуудын Ерөнхийлөгч чинь багадаа яармагт армийн генерал Батын Доржийн гэрийг ухаж хулгайн анхан шатны курсийг төгссөн нөхөр шүү дээ!!!

Зочин 2017-11-01 103.26.193.66

end neg durak baynga l iim yum bichiji baydag yum , ard olondoo setgeliin jargal edluul;ji, uls ornykhoo ner aldryg manduulna gedeg chini mash ikh khuls khudulmuriin ur dun , chinii bodoji baygaa shig talkh khiikhtey adil bish, awakh yostoy aldar tsoloo awch , ugukh yostoy tsolyg ni ugch bayna tur zasag ,

Баагий 2017-11-01 203.91.115.37

Спортынхон хөдөлмөрийн баатар өгнө гэхийг ерөөсөө ойлгохгүй юм.Цалин авна,урамшуулал авна.Шагналаасаа улсад нэг хувь ч өгөхгүй.Амжилт гаргаа л биз.Хувь хүнд л хэрэгтэй биз монгол улс хөгжихөд нэмэр болох уу.

зочин 2017-11-01 182.160.5.140

чи бурхан шүтэхгүй улс орныхоо хөгжилд дусалч нэмэргүй дээр нь нэг муу атаархуу зүгээр л аваргуудыг шүтэж бишэрч амьдар улс гэж юу гэж солиороод байгаа чиний улс дампуураад сүйрчихээд байхад

Зочин 2017-11-01 202.170.80.25

Энэ Баттулга нээрээ гай болохгүйхэн шиг ингэсгээд байж байвал ч зүгээр юмуууд аа

Төмөр 2017-11-01 122.201.31.7

Олимпийн аварга болсон хүнд наад баатар цолоо олгож байгаач.\nАрай хэтэрлээ шагналын нэр хүнд шалан дээр уналаа

Зочин 2017-11-01 103.9.90.98

Тамирчин хүний дэлхийд гаргаж буй амжилтыг хөдөлмөрөөс салгаж ойлгоно гэж юу байх вэ

Зочин 2017-11-01 45.117.32.5

Mongol ulsad yamar bayalag buteej hudulmurluud ulsiin tusuvt yamar huvi nemerlesen hund hudulmuriin Baatar tsol ugdiin be? Shagnaj uramshuulj bolno oo, Gehdee ene arai l bish ee.

Зочин 2017-11-01 203.169.48.146

Huch hudul,uruu zartsuulj bj ene amjiltand hurch, Mongoliinhoo neriig delhiid gargaj bndaa

zochin 2017-11-01 182.160.5.140

teneg tolgoi chamd yaj oilguulii daa - дэлхийн олон орны телевизүүдэд монгол орныг рекламдуулах гэвэл монгол улс төлж чадахгүй ээ Сумьяа аварга өгөр толгой чиний нэрийг дэлхийд рекламдлаа бүх монголчууд баярлалаа огшлоо энэ фиси интернэт ухаад сууж байгаа залуучуудад энэ хэнд ч хэрэггүй боловсрол эзэмшиж байгаа чам шиг залуучуудад үнэлж баршгүй үлгэр боллоо. Монгол байтугай дэлхийн залуучууд шүтэж байхад хөдөлмөрийн баатар цол олгож болохгүй юу малаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж