Сэтгүүлч Б.Дашзэвэгийг хорих 461-р ангид хорьжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.01-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч Б.Дашзэвэгийг хорих 461-р ангид хорьжээ

Сэтгүүлч Б.Дашзэвэгийг хорих 461-р ангид хорьжээ

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, тоймч Б.Дашзэвэгийг бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэргээр шалгаж, нэг сар цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1, 14.13 дугаар зүйлийн нэг, найм, ес дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон шүүхээс яллагдагч Б.Дашзэвэгт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн талаар Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Өдгөө 74 настай Б.Дашзэвэгийг өнгөрөгч баасан гаригаас эхлэн хорьсон байна. Тэрбээр одоо цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа аж.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж