Цагаан ордон дахь Трампын Halloween

Хуучирсан мэдээ: 2017.11.01-нд нийтлэгдсэн

Цагаан ордон дахь Трампын Halloween

Цагаан ордон дахь Трампын Halloween

Өчигдөр /2017.10.31/ тохиосон Halloween-ы баяраар АНУ-ын төрийн тэргүүний Цагаан ордон аймшгийн байшин болж хувирчээ. Аварга том аалзнууд хаа сайгүй арвалзаж, аалзны тор ордныг бүхэлд нь хэрсэн байдлаар чимэглэжээ. Түүнчлэн Цагаан ордонд сууж байсан үе үеийн ерөнхийлөгч нарын төрхөөр хулууг сийлж, хэлбэр гаргасан байна.

Баярын өдөр төрийн тэргүүн гэргийн хамт үр хүүхэд, ач зээ нараа хүлээн авчээ. Энэ жил Цагаан ордны Halloween-ы баярт ойролцоох 20 сургуулийн сурагч багачууд, цэргийн гэр бүлийнхэн уригдсан байна. Trick-or-treat заншлаар тэднийг ерөнхийлөгчийн тусгай M&M’s чихэр, бас Цагаан ордны гал тогоонд хийсэн жигнэмгээр дайлсан гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж